Ц.Нацагдорж - Гүн Гэрийн Гүнж

Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ 

Найруулагч: Б.Сүхээ СТА 

Тайзны зураач: Г.Ганбаатар УГЗ 

Хормейстер : Н.Дашбямба СТА 

Хувцасны зураач: Г.Оюун СТА

 Бүжиг дэглээч: Ц.Чинзориг

 

  • Хөгжмийн зохиолч: Ц.Нацагдорж
  • Төрөл Дуурь
  • Он 2017

Үйл явдал Хан гүрний жанжин Цао-Цао ялалтын их баяраа тэмдэглэн өөрийн анд, бичгийн хүн Гүн хэргэмт Цай Юн хэмээх эрдэмт нөхөртэй дарс хүртэн цэнгэж байх хооронд Хан гүрний цэргээс амьд хэл авчрах даалгавраа биелүүлж чадаагүй 2 цэрэг Цао-Цао жанжины үзэсгэлэнт гүнжийг хулгайлан Хүннү гүрний хаан Жи Жи Шаньюй авчирч өгснөөр үйл явдал цааш өрнөнө... УДБЭТ-ын шинэхэн бүтээл болох ТС Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурь 2016 оны 3-р сард нээлтээ хийсэн юм. Үйл явдал нь манай тооллын өмнөх 50-иад оноос 30-аад онд Хүннү гүрний үед болсон бодит түүхээс үндэслэсэн бөгөөд доктор Л.Эрдэнэчимэгийн “Нүүдэлчний цуурын арван найман аялгуу буюу гүн гэрийн авхай” судалгааны ажлаас сэдэвлэн ТШ, СГЗ Д.Төрбат цомнолыг бичсэн. Түүхэнд Хүннү гүрний Шаньюй Хан гүрний жанжны охиныг хатан болгон авсан үеэс эхлэн Хүн болон Хан гүрний хоорондох олон жилийн тасралтгүй дайн хэсэгтээ завсарласан хэмээн тэмдэглэсэн байдаг.

Дээш