2018
1964

Улсын Драмын Театр, Улсын Дуурь Бүжгийн Театр болгон өөрчилсөн

Ингээд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1963 оны 5 сарын 10-ны өдрийн 132/182 тоот тогтоолоор Улсын Хөгжимт Драмын театрыг 1963 оны 5 сарын 15-наас эхлэн Улсын Драмын Театр, Улсын Дуурь Бүжгийн Театр болгон өөрчилж, бие даасан хоёр театрыг байгуулсан түүхтэй. Ийнхүү монголд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагдаж 1963 оны 5 сарын 18 нд П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийжээ.

1963

Үндэсний болон сонгодог балеттай үзэгч олон танил болсон байлаа

1963 он гэхэд Б.Дамдинсүрэн Б.Смирнов “Учиртай гурван толгой”, Б.Дамдинсүрэн “Жаргалын зам”, С.Гончигсумлаа “Үнэн”, Л.Мөрдорж ”Хөхөө Намжил” дууриуд, Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг”, С.Гончигсумлаа “Ганхуяг”, Р.Ярулин ”Шурали” зэрэг үндэсний болон сонгодог балеттай үзэгч олон танил болсон байлаа. Хөгжмийн өндөр боловсрол эзэмшсэн боловсон хүчинтэй болсноор Монголын хөгжмийн театр бий болох нөхцөл бүрдсэн.

1956

ЗХУ-ын Пермь, Ташкент хотуудад бүжгийн сургуулийн төгсөгчид ирэв

1955-1956 онуудад ЗХУ-ын Пермь, Ташкент хотуудад бүжгийн сургуульд элссэн бүжигчид 1962 онд төгсч ирсэн нь тус театрт үндэсний болон сонгодог бүжгийн жүжгийг дэглэн найруулах, таатай нөхцлийг бүрдүүлсэн юм.

1940

ЗХУ-аас мэргэжилтэн урьж ажиллуулав

1940 - өөд онд театрыг хөгжүүлэхэд засаг төрөөс ихээхэн анхаарал тавьж, ЗХУ-аас мэргэжилтэн урьж ажиллуулав. Театрын боловсон хүчнийг бэлтгэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн 1950 –иад оны дунд үеэс залуусыг сонгон ЗХУ-д нарийн мэргэжлээр суралцуулахыг чухалчилжээ. Хөгжмийн зохиолчоор С.Гончисумлаа, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Лха.Дорж, Д.Лувсаншарав, бүжиг дэглээчээр Д.Лхасүрэн, Б.Жамъяндагва, Д.Бэх-Очир, бүжгийн багшаар Ж. Жав, гоцлол дуучнаар Г.Хайдав, Ц.Пүрэвдорж, Ж.Дамиран, А.Загдсүрэн, төгөлдөр хуурчаар Шагдарсүрэн нарын хүмүүсийг тус тусын мэргэжлээр ЗХУ-ын театр, хөгжмийн сургуулиудад суралцуулсан байна.

1927

Улсын төв театрыг байгуулжээ

1927 онд нээгдсэн Ардын цэнгэлдэх хүрээлэнг өргөтгөн мэргэжлийн түвшинд хүргэх зорилгоор 1931 онд Улсын төв театрыг байгуулжээ. 1934 онд Д.Нацагдоржийн ”Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг ард түмний дунд дэлгэрсэн ардын дуунуудын аяар харилцан дуулж, нийтэд үзүүлсэн нь Монголын театрын урлагт хөгжимт, дуулалт жүжиг, дуурь тоглох эхлэл болсон юм.

Үүсгэн байгуулагдсан

Улсын төв театр

Монголын театрын урлагт хөгжимт, дуулалт жүжиг, дуурь тоглох эхлэл болсон юм

1934

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

1963

PREV
NEXT
Дээш