Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

    1950 оны 12 сарын 30 өдөр тус театрын барилга ашиглалтад орж Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээснээр Монголын хөгжмийн театр үүссэн түүхтэй.
     Хөгжмийн театр нь нарийн мэргэжлийн дуурь балетын театр болох үндсэн нөхцөлийг хангасан учир МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1963 оны 5 сарын 10 өдрийн 132/182 тоот тогтоолоор Улсын төв театрыг Дуурь бүжгийн улсын театр, Улсын драмын театр болгон хувааж биеэ даасан хоёр театр болгох шийдвэр гарчээ.
     БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1981 оны 7 дугаар сарын 7 өдрийн 215-р зарлигаар тус театрт Академик театр гэсэн цолыг олгожээ.
ДБЭТ нь симфони найрал хөгжмийн анги, гоцлол дууны анги, балет анги, найрал дууны анги гэсэн уран бүтээлийн нэгж, захиргаа, үйлдвэрлэл, тайз, гэрлийн анги гэсэн аж ахуйн нэгжид 280 гаруй уран бүтээлчид ажилладаг.
   ДБЭТ-ын урын санд дэлхийн сонгодог болон үндэсний 100 гаруй дуурь балет байдаг бөгөөд өөрийн урын санд байгаа жилдээ  26 дуурь, 21 балетаас сонгон 100 гаруй удаагийн  тоглолтыг  үзэгчдэдээ хүргэдэг.
Театрын түүхийг үзвэл Хөдөлмөрийн баатар 5, Ардын жүжигчин 29, Гавьяат цолтон 93, Чингисийн одонт урлагийн гавьяат зүтгэлтэн 1, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтан 4, Төрийн хошой шагналтан  2, төрийн шагналтан 18 төрөн гарчээ. Улмаар дуучид, хөгжимчид, балетын жүжигчид нь олон улсын нэр хүндтэй уралдаан тэмцээнд амжилттай оролцож нэр хүндтэй шагналуудыг хүртээд байна.
  • Билэгийн ДамдинсүрэнБНМАУ-ын Ардын Жүжигчин

    "Ийм нэгэн хаан байжээ" жүжиг туурвисан учир 1949 онд, БНМАУ-ын Төрийн дуулал туурвисан учир 1951 онд БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал-ыг тус тус 2 дахь удаа хүртэж, 1969 онд БНМАУ-ын Ардын Жүжигчин болжээ.

Хамтрагчид
Дээш