Ж.Россини - Севилийн үсчин

Удирдаач: Ц.Гансүх СТА 

Найруулагч: Стефано Монти 

Тайзны зураач: Г.Ганбаатар УГЗ 

Хувцасны зураач: Г.Оюун СТА 

Хормейстер : Н.Дашбямба СТА

 

  • Хөгжмийн зохиолч: Ж.Россини
  • Төрөл Дуурь
  • Он 2017

Дэлхийн хамгийн алдартай хошин дууриудын нэг болох Ж.Россиний “Севилийн үсчин” дуурийг Итали улсын нэрт найруулагч Стефано Монтигийн цоо шинэ тавилтаар үзэгч та бүхэндээ хүргэх болно. Энэ алдарт бүтээл хэдийгээр 200-аад жилийн өмнө зохиогдсон боловч, бид энэ удаа дуурийн үйл явдлыг бүтэн зуунаар наашлуулан, дэлхийн эдийн засаг, соёлын хөгжлийн үсрэлтийн зуун болох 19-р зуунд болгон хөрвүүлэн тавьж байна. Дуурийн шинэ шийдэл, өвөрмөц тайз, гоёмсог хувцсыг үзэгч та өөрийн биеэр театрт ирж үзэж мэдрээрэй. Сонирхолтой тавилт, шинэ дуучдын маань содон тоглолт, тайзнаа өрнөх үйл явдлыг үзэгч танд зориулан нууцлан үлдээе. УДБЭТ-ын уг шинэ бүтээлийн удирдлагын багт Уран сайхны удирдагч АЖ А.Дашпэлжээ, найруулагч С.Монти, удирдаач СТА Ц.Гансүх, ерөнхий зураач УГЗ Г.Ганбаатар, хувцасны зураач СТА Г.Оюун, хормейстер СТА Н.Дашбямба, туслах найруулагч Д.Энхбилэг, итали хэлний дасгалжуулагч багшаар МУГЖ Б.Эрдэнэтуяа нар ажиллаж байна. “Севилийн үсчин” дуурийг дэлхийд анх 1816 онд “Аржентина” театрт тогложээ. 200 гаруй жил тайзнаа амьдарсан уг дуурь дэлхийн олон театрт өөр өөр найруулга, өнгө төрхтэйгөөр үзэгч олонд хүрч хамгийн их тоглодог дуурийн жагсаалтын тэргүүн эгнээнд амьдарсаар байна.

Дээш