МОНГОЛ УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР
7011 0397
Email: info@opera-ballet.mn
Сүхбаатарын талбайн гудамж, Улаанбаатар 14200, Монгол Улс
БайршилЭнэхүү хоёр бүлэгт балетыг анх 1789 онд Францын Бордо хотын “Гранд опера” театрт “Муугаас сайн хүртэл нэг алхам” нэртэйгээр тоглож байжээ. Дэлхийн томоохон театруудын байнгын урын санд тоглогдож байдаг уг хошин балетын санааг балетмейстер Жан Доберваль 1789 онд Францын уран зураач П.А.Баудоны зурсан “La réprimande” орчуулбал “Зэмлэл”гэсэн ээж охин хоёрын муудалцаж байгаа зургаас санаа аван бүтээсэн бол аялгууг Францын 55 ардын аялгууг суурь болгон зохиосон гэдэг. Хоёр зууны турш уг балетыг дэлхийн маш олон театрт доод тал нь зургаан хөгжим дор, өөр өөр нэрээр тоглодог байна. Манай театрын тайзнаа Ф.Херольдын хөгжим “Дэггүй Лиз” нэрээр та бүхэндээ хүрч байгаа билээ