Х.Билэгжаргал - Ламбугайн нулимс

Хөгжим: Х.Билэгжаргал ТШ 

Цомнол: Б.Лхагвасүрэн ТШ, АУЗ 

Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ 

Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ 

Зураач: Б.Төмөрхуяг УГЗ 

Хормейстер : Ж.Хайдав СТА 

Бүжиг дэглээч: Д.Баасанхүү

 

  • Хөгжмийн зохиолч: Х.Билэгжаргал
  • Төрөл Дуурь
  • Он 2018

Их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү дуурь нь 19-р зууны Монголын амьдрал, аж байдлыг харуулдаг бөгөөд хөгжмийн бүтээлийн хувьд манай театрын тайзнаа тоглогдож буй үндэсний шилдэг дууриудын нэг юм. Бурхны үнэнч зарц гэвш Лодон нэгэн өдөр санамсаргүй учирсан Цэрэнлхам хүүхэнд ухаангүй дурлан сэтгэл зүрх, эд хөрөнгөө харамгүй зориулна. Гэвч Цэрэнлхам зальжин, шуналт эхийнхээ зөвлөснөөр нэгэнт эхнэр авах боломжгүй лам хүний хайр сэтгэлийг хөсөр хаяж баян залуутай заяа холбохоор шийднэ. Үүнийг мэдсэн Лодон гэвш шаналан уйлан гуйвч номын ёсыг зөрчсөн нь түмэн олноо илж болсон тул муу нэр зүүн, олны доог болсоор хүрээний гудамжинд уйлан үлдэнэ.

Дээш