Оруулсан
Админ, 1122 үзсэн
Монголын улсын Соёлын
яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Урлагийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн
дагуу Гаднын улс оронд амжилттай ажиллаж буй Монгол уран бүтээлчдийн
төлөөлөл болон БНСУ-ын “Elite” балетын компанийн
захирал, Балетын жүжигчин, Балетын багш, Соёлын тэргүүний ажилтан
Цэрэнпэлжээгийн ЦОЛМОНБУД Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын Балет
ангийн жүжигчдэд 5 хоногийн хугацаанд мэргэжлийн
сургалт /мастер-класс/ амжилттай явууллаа.
Балетын жүжигчин
Ц.Цолмонбуд нь 1996-2003 онд Хөгжим Бүжгийн Коллеж, 2021 онд Соёл Урлагийн
Их Сургуулийг “Балетын бүжигчин” мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд 2003-2006
онд ДБЭТ-т гоцлол бүжигчнээр ажиллаж байсан билээ.
Тэрээр 2006-2007 онд Японы “NBA”
балетын компанид гоцлол бүжигчин, 2007-2015 онд Солонгос улсын “Чүгннам
их сургууль”-д балетын багш, 2011-2014 онд Солонгос улсын “И ВОН ГҮГ”
балетын компанид тэргүүн гоцлооч (principal dancer), 2015-2018 онд Солонгос
улсын “Gwangju city” балетын компанид тэргүүн гоцлооч (principal
dancer)-оор ажиллаж байсан туршлагатай уран бүтээлч билээ.
2017 оноос Солонгос улсад
“Elite” балет компани болон “Elite” балетын сургуулийг үүсгэн байгуулж
захирлаар нь ажиллаж байгаа бөгөөд Солонгос улсын “So” балетын компанийн
балетын багш, “Incheon City” балет компани, “Seoul City” балет компани, “Korea
Youth Ballet Star” компани, “Pusan Kim Ok Reon” балетын компани,
“И Вон Гүг” балет компани, “So” балетын компаниудад тэргүүн
гоцлооч(principal dancer) - оор уригдан ажиллаж байна.
Ц.Цолмонбуд нь 2007 онд
Солонгос улсын Сөүлийн бүжгийн урлагийн тэмцээнд “АЛТАН МЕДАЛЬ”, 2008 онд
Солонгос улсын Тежон хотын залуу бүжиг дэглээчдийн тэмцээн “ТУСГАЙ
БАЙР”, 2008 онд Солонгос улсын бүс
нутгийн мэргэжлийн бүжигчдийн тэмцээн “ГРАН ПРИ”, 2011
онд Солонгос улсын бүжгийн холбооноос зохион байгуулагдсан
мэргэжлийн бүжигчдийн тэмцээн “МӨНГӨН МЕДАЛЬ”, 2013 онд Солонгос
улсын Гуанжу хотод зохион байгуулагдсан
мэргэжлийн бүжигчдийн тэмцээнд “ГРАН ПРИ”, 2019
онд Тэгү хотын бүжиг дэглээчдийн уралдаанд оролцож “Шилдэг жүжиглэлт”
шагнал болон 3-р байрыг тус тус эзэлж байсан бөгөөд 2013 онд Монгол улсын “Соёлын
тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2020 онд Төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС” одонгоор
тус тус шагнагдсан авьяаслаг уран бүтээлч юм.
Үр дүнтэй мэргэжлийн
сургалт явуулсанд ДБЭТ-ын удирдлага, нийт хамт олны өмнөөс талархал
илэрхийлэхийн сацуу цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Бусад мэдээ