Мэдээлэл

УДБЭТ-ын хамт олон “Театрын соёл, үндэсний уран бүтээл бидний ирээдүй“ сэдэвт сургалт, арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

2019-09-20
Оруулсан Админ, 909 үзсэн

  УДБЭТ-ын хамт олон  “Монголын Соёл Урлагийн  ажилтны баяр-2019” арга хэмжээний хүрээнд  зорилтот бүлгийн хүүхдүүдэд  зориулан  “Театрын соёл, үндэсний уран бүтээл бидний ирээдүй“ сэдэвт сургалт, арга хэмжээг  театрын байранд 10:00-11:00 цагийн хооронд амжилттай зохион  байгууллаа. Тус арга хэмжээгээр дамжуулан  хүүхдүүдэд  сонгодог урлагийн боловсрол олгох, үндэсний сонгодог уран бүтээлээ танилцуулах зорилготойгоор ажиллалаа. Тус арга хэмжээнд нийслэлийн тусгай сургуулийн  ахлах ангийн сурагчид хамрагдсан. Арга хэмжээнд театрын соёл, үндэсний уран бүтээлийн онцлог, уран бүтээл бүтэх  үйл явцын талаарх сонирхолтой  тайлбарыг Хөхөө Намжил дуурийн тайзны эскиз, хувцас хэрэглэлээс бүрдсэн үзэсгэлэн, уран бүтээлийн сургуулилт, үйл явцыг  бодитоор үзүүлэн тайлбарлалаа. Тус арга хэмжээнд хамрагдсан сурагчид сэтгэгдэл маш өндөр байлаа.

    Энэ удаагийн арга хэмжээ нь УДБЭТ-ын 57 дахь тоглолтын улирлаа угтан зохион байгуулж буй эхний нийгэмд чиглэсэн сургалт, үйл ажиллагаа бөгөөд цаашид  олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.
  

Бусад мэдээ
Дээш