Мэдээлэл

УДБЭТ-ийн ахмад уран бүтээлч, МУГЖ Д. Пүрэвсүрэнгийн 90 насны ойд зориулсан тоглолт болно.

2019-06-19
Оруулсан Админ, 526 үзсэн

УДБЭТ-ын хамт олон 2019 онд нилээд олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа билээ. Бид театрын түүхийг бичилцсэн үе үеийн уран бүтээлчддээ алдаршуулж, ойн болон тэмдэглэлт үйл ажилллагааг зохион байгуулан ажиллаж байна. УДБЭТ-ын ахмад уран бүтээлч Д.Пүрэвсүрэнгийн 90 насны ойг Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой ” дууриа тоглон, хүндэтгэл үзүүлэх гэж байна. УДБЭТ-ын ахмад уран бүтээлч Д.Пүрэвсүрэн нь тус дуурийн гол дүр болох Нансалмаа, Хоролмаагийн дүрийг бүтээж байсан бидний хүндэт ахмад уран бүтээлчдийн нэг юм.Ийнхүү УДБЭТ-ын хүндэт, уран бүтээлчийн 90 насны ой энэ жил тохиож байгаа тул УДБЭТ-ын хамт олон Пүрэвсүрэн гуайд хүндэтгэл үзүүлж 06-р сарын 22-ны өдөр Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн тоглоно.

Бусад мэдээ
Дээш