Мэдээлэл

"Spirit of ballet” Олон улсын өсвөрийн балетчдийн гала тоглолт

2019-06-17
Оруулсан Админ, 433 үзсэн

"Spirit of ballet” Олон улсын өсвөрийн балетчдийн гала тоглолтыг БСШСЯамны дэмжлэгтэйгээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “СОНГОДОГ УРЛАГ-III” хөтөлбөрийн хүрээнд УДБЭТеатр, Монголын балетын холбоотой хамтран зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь Монгол, ОХУ, БНСУ-ын өсвөрийн балетчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн, хамтран туршлага солилцох зэрэг ач холбогдолтой юм. 
Тус арга хэмжээнд ОХУ-ын Буриад Улс, БНСУ-ын өсвөрийн балетчид, Монголын улсын консерватори, Монголын үндэсний балетын сургууль, Сильфида, G-river, Khongor's ballet зэрэг балетын студийн өсвөрийн балетчид оролцох юм.  Тоглолт 2019 оны 06-р сарын 18-ны өдрийн 19.00 цагт УДБЭТ-т болох тул Эрхэм та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бусад мэдээ
Дээш