Н.Туулайхүү УГЗ

Н.Туулайхүү УГЗ

1954 онд Улаанбаатар хотод төрсөн

1963-1967 онуудад Өвөрхангай аймгийн Хархорины САА-н 8 жилийн дунд сургуульд сурапцсан.

1967-1974 онуудад Улаанбаатар хотод ХБДС-ийн Кларнет хөгжмийн ангид сурапцаж, кларнет хөгжимчин, найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр төгссөн.

1974-1978 онуудад УДБЭТеатрт хөгжимчин.

1978-1985 онуудад ЗХУ-ын Свердловск хотын М.П.Муссорскийн нэрэмжит Хөгжмийн Дээд сургуулийг Кларнет хөгжимчин, дуурь ба найрал хөгжмийн удирдаачаар төгссөн.

1985-1997 онуудад Улсын Филармонид найрал хөгжмийн удирдаач, 1997- 1999 онуудад УДБЭТ-ын Ерөнхий удирдаачаар ажиллаж байна.

Энэ хугацаанд П.Чайковский, Л.В.Бетховен В.А.Моцарт, М.Мясковский, М.Глинка, И.С.Бах, С.Прокофьев, Ж.Верди, К.Вебер, А.Бородин, К.Караев, А.Хачатурян, Д.Шостакович нарын 200 гаруй симфони зохиолуудыг Монголд анх удаа бие даан удирдан тоглуулж үзэгч, сонсогчдын хүртээл болгосон.

Түүнчлэн Монголын Хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Э.Чойдог, С.Гончигсумлаа, Д.Лувсаншарав, Б.Бирваа, Ж.Чулуун, З.Хангал, Н.Жанцанноров, Ц.Нацагдорж, Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг нарын 150 гаруй симфони зохиол, дуу удиртгалыг анхлан удирдаж өөрөө удирдаачийн мэргэжилдээ туршлагажиж Монголын Хөгжмийн урлагийн Сан хөмрөгийг баяжуулсан.

Эх орныхоо хот, хөдөө, сум САА , бригад, малчдын хотхонд сонгодог болон найрап хөгжмийг сурталчлахад олон удаа идэвхтэй ажиллаж үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн удирдаач хүн юм.

1985 оноос өнөөг хүртэл “Алтан намар”, “Морин хуур” хөгжмийн наадам, Төрийн болон гадаадын зочид төлөөлөгчдийн хүндэтгэлийн концертыг алгасалгүй удирдаж тоглуулж байна.

Тэрээр үндэсний болон Дэлхийн сонгодог урлагийн тухайлбал дуурь, бүжгийн жүжгийн Н.Римский-Корсаковын “Шехерезада” , Л.Делибын ."Цэнхэр нүдэн бүсгүй”, Ж.Чулууны “Уран Хас”, Б:Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” А.Аданы “Жизель”, П.И.Чайковскийн “Щелкунчик", Ф.Шопены “Шопениана”, Л.Минкусын “Пахита" зэрэг Ютаруй бапетын жүжиг, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай
гурван толгой”, Ж.Пуччини” Чио-чио-сан", Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа”, Ж.Россини “Севилийн үсчин”, Д.Лувсаншаравын “Нүцгэн ноён” , Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” зэрэг дуурийн хөгжмийг чадварлаг удирдаж урын сангаа баяжуулсаар байна.

1985 онд улсын хэмжээнд зохиогдсон Үлээвэр хөгжимчдийн анхдугаар уралдаанд 2-р байр, 1997 оны шилдэг удирдаач “Гоо марал” шагнал, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Ардын хувьсгалын 70 жилийн ойн медалиар шагнагдаж байсан.

Тэрээр Монголын Хөгжмийн урлаг түүний дотроос удирдаачийн мэргэжлийг гарамгай эзэмшиж, өнөөгийн цөөхөн удирдаачийн тэргүүн манлайд ажиллаж байна.

Хамтарсан болон бие даасан 6500 гаруй тоглолт хийсэн.

1994 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2004 онд МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит анхны шагнал, Соёлын тэргүүний ажилтан, Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр тус тус шагнагджээ.

Дээш