2012 оны 5-р сарын 17, Пүрэв гариг, 08:46

Үндэсний хөгжмийн шилдгүүд тодорлоо

Нийтэлсэн Administrator

Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн хоёрдугаар уралдааны шилдгүүд тодорлоо. Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 7-10-нд Улаанбаатар хотод болсон бөгөөд 105 хөгжимчин морин хуур, хуучир, эвэр бүрээ, лимбэ, шанз, ёочин, ятга гэсэн долоон төрлөөр ур чадвараа сорьсноос 39 нь дараагийн шатанд шалгарч үлдсэн юм. Хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 14-15-нд Орхон аймагт болж, морин хуурчдаас Морин хуурын чуулгын хөгжимчин Н.Жигжиддорж, эвэр бүрээчдээс ҮДБЭЧ-ын хөгжимчин О.Чинбат, ятгачдаас Морин хуурын чуулгын хөгжимчин О.Мөнхтогтох, лимбэчдээс ХБК-ийн багш Г.Нямжанцан, шанзчдаас ХБК-ийн оюутан Д.Энхбилэг, хуучирчдаас ҮДБЭЧ-ын хөгжимчин Ч.Отгонбаяр нар авьяас, чадвараараа онцгойрч, тэргүүн байр эзэлжээ.

Ёочингийн төрөлд нэгдүгээр байрт орох хүн байгаагүй гэж шүүгчид үзсэн учраас энэ байрыг эзэнгүй үлдээж, тус чуулгын хөгжимчин Б.Болорцэрэнг хоёрдугаар байрт шалгаруулсан байна. Шилдэг хөгжимчид өчигдөр орхончуудад зориулан нэгдсэн тоглолт хийлээ. Уралдааны шүүгчээр ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболд, хөгжим судлаач, доктор Д.Энхцэцэг, хөгжим судлаач С.Энхбулаг, ХБК-ийн багш Одонтунгалаг, Морин хуурын чуулгын удирдаач А.Түвшинсайхан нар ажиллажээ.

“Монголын шинэ үеийн хөгжмийн урлагийн томоохон төлөөлөгч төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн алдрыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулах үүднээс 2008 онд Монголын урлагийн ажилтны холбооноос түүний нэрэмжит Үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдааныг санаачилж, дөрвөн жил тутамд зохион байгуулахаар болсон юм. Энэ удаагийн уралдааны цар хүрээ өргөжиж, оролцогчдын ур чадвар дээшилсэн байна” гэж зохион байгуулагчид ярьсан.

Х.Уянга /өнөөдөр/

2012 оны 5-р сарын 17, Пүрэв гариг, 08:33

Ж.Шараа: Мөрдорж багш бол Монголын Моцарт юм шүү

Нийтэлсэн Administrator

Ж.Эрдэнэцэцэг /өнөөдөр/

“Агуу бүхэн эгэл байдаг”-ийн жишээ болсон нэгэн бууралтай уулзлаа. Нэгэн цаг үед алдрын оргилд хүрч, Монголын хөгжмийн урлагт шинэчлэл хийж явсан энэ хүнийг монголчууд андахгүй. Нөгөө алдартай “Гэгээн өглөө сайн байна уу”, “Хар ус нуурын шагшуурга”-ын хөгжмийг зохиосон Ж.Шараа. “Сартай шөнийн дуу», “Чиний минь хайр”, “Дуучин болов оо, би”, “Би хаана төрөө вэ”, “Ганга нуур”, “Мөрөөсөл”, “Би монгол хүн”, “Миний хөөрхөн дүү”, “Бороо”, “Солонго”, “Монгол аялгуу”, Шанзанд зориулсан 12 аяз , “Этюд”, “Хийлийн концерт”, “Уран сэтгэмж”, “Симфони чуулбар” гээд түүний туурвисан 100 гаруй дуу, дан хөгжмийн 60 гаруй бүтээл болон жүжиг, бүжгийн хөгжмийг жагсаавал нэлээд хэдэн хуудас болно. Зарим уран бүтээлч ганц, эсвэл тоотой хэдэн бүтээлээрээ нэрээ мөнхөлсөн байдаг бол энэ хүний ихэнх бүтээл жинхэнэ хит болж, монголчуудыг байлдан дагуулж,олон жилийн турш сэтгэлийг нь хөглөсөөр.

-Миний бага нас хөгжмийн зохиолч Ж.Шараагийн “Гэгээн өглөө сайн байна уу” дуугаар “амьсгалж” өнгөрсөн гэж болно. Өглөө бүр радиогоор Төрийн дуулал эгшиглэсний дараагаар удалгүй “Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу...” гээд цангинатал дуулдаг байж билээ. Албандаа явахаар өглөө эртлэн боссон багачуудын хувьд тэр дуу нэг ёсны сүлд дуу нь байжээ. “Шараа бол хүүхдэд зориулсан “Төрийн дуулал” зохиосон хүн” гэж ярих хүмүүс ч байдаг юм билээ. “Гэгээн өглөө сайн байна уу”-д тухайн үеийн нийгмийн байдалд тохируулан нэмэлт бадаг хийж байсан гэж сонссон.

-47 жилийн тэртээ сэтгүүлч Авирмэд агсан, найруулагч Туяа хоёр Монголын радиогоор “Өглөөний мэнд” нэвтрүүлгийг санаачилсан түүхтэй. “Гэгээн өглөө сайн байна уу” дууг тэр нэвтрүүлэгт зориулан бичсэн юм. Ийм олон жилийн настай бүтээл хийж байгаагаа тухайн үед би мэдээгүй. Одоо хэр нь хүмүүс сайн мэддэг, дуулдаг болохоор их сайхан санагддаг. “Сайхан дуу болжээ. Баярлалаа” гэсэн үгтэй олон захидал хүлээн авсан даа. Тэр үед “Утга зохиол” сонинд Мандир гэдэг багш энэ дууны тухай нийтлэл бичиж, баяр хүргээд сэтгэгдлээ бичжээ. Сайхан бүтээл байна. Гэхдээ малчин түмэнтэйгээ мэндэлсэнгүй дээ” гэж саналаа бичсэн байсан. Үүнээс үүдээд “Түмэн төлөөр арвижсан буман сүргүүд сайн байна уу,
Баян талдаа цэнгэлтэй баатар малчин сайн байна уу” гэсэн бадгийг нэмсэн юм. Дуу маань тэр нэвтрүүлэгтэйгээ 20 гаруй жил тасралтгүй эгшиглэснээр 1990 онтой золголоо. Радиогийнхон шинэчлэл энэ тэр хийж, “Өглөөний мэнд” нэвтрүүлгийн дууг солихоор шийджээ. Нэг хэсэг шинэ дуутайгаар нэвтрүүлэг цацагдлаа. Тэгсэн радиогийн Хүүхдийн редакцийн газарт хот, хөдөөгийн олон сонсогчоос санал хүсэлт ирж, “Гэгээн өглөө сайн байна уу”-г яагаад явуулахгүй байна гэж л дээ. Радиогийнхон надад “Та удирдлагуудад энэ санал хүсэлтийг дамжуулж хэлээч” гэхэд нь би “Байгууллагын дотоод асуудалд ах нь оролцохгүй. Тийм эрх ч байхгүй. Миний дуу хүмүүст хүрээд, үгүйлэгдэж байгаа нь л надад хангалттай” гэсэн. Хүмүүсийн санал хүсэлт тасралтгүй ирээд байсан тул хэсэг хугацааны дараа миний нөгөө дууг дахин цацаж эхэлсэн юм билээ. Амьдралаас урган гарсан бүтээл мөнх байдгийг харуулсан явдал болсон гэж боддог. Энэ дууны 45 жилийн ойг засаг, төр маш өндөр хэмжээнд тэмдэглэж, Төрийн ордонд намайг хүлээж авсанд би их баярласан. Тэр үеэр МҮОНРТ надад тэргүүний ажилтан цол, тэмдгээ хайрласан шүү.

-Таныг би Төрийн шагнал хүртсэн гэж боддог байлаа. Гэтэл нэлээд хожуу 1999 онд урлагийн гавьяат зүтгэлтэн болсон гэв үү?

-Би тэтгэвэрт суусныхаа дараа, 1999 онд урлагийн гавьяат зүтгэлтэн болсон шүү дээ. Нэг өдөр Чулууны Чинбат над руу залгаад “Багш аа, таны цээж зураг хэрэг болоод байна” гэхээр нь шагнал авахын чинээ бодолгүй “Байхгүй ээ” гэтэл “Надад нэг зураг байна. Тэрийг ашиглаж болох уу” гэлээ. Тэгсэн хэд хоногийн дараа “Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгаж байна. Маргааш шагнал гардуулах ёслолд ирээрэй” гэсэн. Тэгээд маргааш нь шагнал гардуулах үед л урлагийн гавьяат зүтгэлтэн болсноо мэдсэн. Надад шагнал урамшуулал өгсөнгүй гэж энэ үгийг хэлж байгаа юм биш шүү. Би хэзээ ч шагнал, урамшуулал бодож бүтээл хийж байгаагүй. Гэхдээ зайлшгүй бодмоор нэг зүйл бол хүнийг хийж бүтээж байгаа үед нь урамшуулж, шагнаж баймаар санагдах юм. Одоо үед л хавтгайраад үнэ цэнээ алдаад байгаа болохоос дээхнэ үед маш том шалгуур, хатуу хяналт доор шагнал, цол гуншин өгдөг байлаа. Би нэг түүх ярья. 1960-аад оны эхээр Нямбуугийн Нямдоржийн “Онон хатан ижий” гэдэг ном гарч, Намын төв хорооны Үзэл суртлын хэлтсээс их шүүмжлэл хүртсэн. Тухайн үед Зохиолчдын хороон даргаар С.Удвал гуай ажиллаж байлаа. Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөөнөөр тэр номыг бут авлаа даа. Тэнд байсан хүмүүс толгой гудайлгаад, хачин царайлчихсан сууж байтал С.Удвал гуай “Н.Нямаа бол авьяастай, цаашид их зүйл бүтээх хүн” гээд түүнд хандаж “Зэмлэл сайшаалыг зэрэг дааж чаддаг болбол би эр болжээ гэж битүүхэн өөртөө итгэ” гэж хэлтэл бүгд алга ташиж, уужуухан амьсгаа авч билээ. Залуу хүний урмыг хугалчихгүй, сэтгэлийг нь сайхан засаж өгдөг тийм л ухаантай хүн байж. Хэрэгтэй үед нь хэлсэн нэг үг ч гэсэн хүнд ямар их урам, итгэл хайрладгийн жишээ. Энэ үгийг би үргэлж мөрдлөг болгож, лекц унших бүртээ иш татдаг. Манай олон сайхан уран бүтээлч урам нь хугарч, бор “юманд” орсон гашуун түүх бий. Оросын хөгжмийн зохиолч Соловьёв Седой том хэмжээний бүтээлгүй ч зөвхөн “Подмосковные вечера”-д нь Лениний шагнал олгосон байдаг юм. Тэр доктор, профессор зэргийн гуншинг автоматаар өгдөг байхгүй юу. Учир нь тухайн бүтээл л өөрөө нээлт, сургалтын ухагдахуун болдог гэж үздэг юм. Харин манайд тийм юм алга. Аливаа бүтээлийг задлан шинжилж, судлаад эрдмийн ажил болгохгүй байна.

-Тэгвэл нэг сайн бүтээл гэхэд л доктор, профессорын зэрэг хамгаалах сэдэв болох нь. Манайхан яагаад хөгжмийн зохиолчдоо тэгж “мөлжихгүй” байна вэ?

-Манай залуучууд тэрний ач холбогдлыг ойлгохгүй байна л даа. Дээр хэлсэн хоёр бүтээлээрээ би Монголын хөгжмийн урлагт хоёр том нээлт хийсэн гэж боддог.

-Офицерийн сургуулиас “зугтаж” урлагийн хүн болсон түүхээ дурсаач?

2012 оны 5-р сарын 17, Пүрэв гариг, 05:14

Д.Алтанхуяг энэ удаа "КОМАКИ"-ТАЙ ирнэ

Нийтэлсэн Administrator

Сонгодог урлагт элэгтэй үзэгчид гавьяат жүжигчин Д.Алтанхуягийг чихэр горьддог хүүхэд шиг хүлээдэг болсон гэхэд хилсдэхгүй. Монголын тайзнаа дэлхийн нэртэй балетчдыг жил бүр тоглуулдаг уламжлалтай болсон тэрбээр энэ удаа Японы алдарт “Комаки” балетийн компанийн бүжигчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь авчрахаар болжээ. Ирэх зургаадугаар сарын 8, 9-нд СТӨ-нд болох “Комаки балет ба Д.Алтанхуяг Монголд” тоглолтыг Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаараа онцлог юм байна.

1946 онд байгуулагдсан “Комаки” балетын компани өдгөө 30 гаруй бүжигчинтэй бөгөөд тэд бүгдээрээ Монголд ирэх юм байна. Тэднийг нүүр будагч зэрэг ажлын хэсгийн 20 гаруй уран бүтээлч дагалдан ирнэ гэж “Балетын хөгжил” сангийнхан мэдээлэв. Манай улсад хоёр дахь удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ирэх “Комаки” балет нь энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг дэлхийн анхны дөрвөн компанийн нэг аж. Төрийн соёрхолт Б.Жамъяандагва тус компанийг үүсгэн байгуулагч Масахиде Комакийн урилгаар 1970-аад онд Японд очиж, олон улсын балетийн уралдааны шүүгчээр ажиллаж байсан түүхтэй.

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн үеэр буюу 2002 онд “Комаки”-гийн гурав дахь үеийн захирал Со Кикүчи Монголд айлчлах үеэрээ гавьяат жүжигчин Д.Алтанхуягийг эх орондоо урин, тоглуулжээ. 2007 онд балетчин Д.Алтанхуяг БСШУЯ, Японы Соёлын газрын дэмжлэгтэйгээр “Комаки” балетын компанийг бүрэн бүрэлдэхүүнээр нь эх орондоо урьж байсан билээ.

Ж.Эрдэнэ /Өнөөдөр/

Ц.Баттуяа /Өглөөний сонин/

“Дуурь бүжгийн эрдмийн театрын дэргэдүүр гарахад сэтгэлд их дулаахан энерги мэдрэгддэг. Энэ ягаан байшингаар орох болгондоо тайзандаа гүн хүндэтгэл үзүүлж, сэтгэлээ дотроо залбирдаг. Энэ нь эргээд надад ямар нэгэн байдлаар сайн сайхан зүйлийг авчирдагт итгэдэг” хэмээн ярих энэ эрхмийг Хөгжим бүжгийн коллежийн захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат гэдгээр нь хүн бүхэн танина.

Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дууны анги үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан Viva l’opera ёслол хүндэтгэлийн ажиллагаа энэ сарын 27, 28-нд болох гэж буй. Монголын сонгодог урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгаж яваа үе үеийн дуучид хоёр үдшийн турш нэгэн дор чуулж, үзэгчидтэйгээ хамт баяраа тэмдэглэх юм.

Гоцлол дууны анги бол Дуурь бүжгийн эрдмийн театрын тулгуур гурван баганын нэг

-Дуурь бүжгийн эрдмийн театрын Гоцлол дууны анги үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Юуны өмнө танд баярын мэнд хүргэе?

-Соёлт хүн төрөлхтний бүтээсэн сонгодог урлаг гэдэг зүйл маань бүхий л урлагийн хэмжүүр болдог. Энэ гайхамшигтай урлагийн боловсон хүчнийг нь сонгодог урлаг 400, 500 жил хөгжсөн ЗХУ, Европын улсуудад бэлтгэж, тэндээс боловсон хүчин авчирч, төр засгийн маш хүчтэй бодлогоор 50, 60 жилийн турш маш сайн дэмжсэний ачаар байнгын ажиллагаатай Улсын дуурь бүжгийн эрдмийн театр өнөөдрийг хүртэл оршин тогтнож байна. Академик театрын боловсон хүчин, удирдлагууд нь өндөр түвшинд боловсорсон, асар мундаг хүмүүс байдаг учиртай. Намайг захирлаар анх томилогдоход Сонгодог урлагийн театр нэртэй, дуурийн болон балетын гэсэн хоёр хүрээлэнтэй, их сонин тогтолцоотой байлаа. Би захирлаар ажиллаж байх үедээ Дуурь бүжгийн эрдмийн театр болгосон. Үүний дараа олон театр академик нэртэй боллоо шүү дээ. Тиймээс академик театр болтол сонгодог урлагийг эх орондоо дэлхийн түвшинд хөгжүүлж чадсан үе үеийн уран бүтээлчдээ бид ямагт бахархан дээдэлдэг.

Дуурийн театрын оршин тогтнох гол үндэс болсон гурван тулгуур багана нь дуу, хөгжим, бүжиг.

Гоцлол дууны ангийг анх байгуулцсан Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин, зууны манлай дуурийн дуучин Пүрэвдорж гуайгаас эхлүүлээд олон сайхан хүн одоо бидний дунд алга. Гэвч тэднийг ид хийж бүтээж явах үед би сургуулиа төгсөж, тэдэнтэй хамт ажиллаж, загнуулж зэмлүүлж, магтуулж сайшаалгаж, баяр гунигаа хуваалцаж, тэднээсээ асар их зүйлийг сурч авсандаа би өөрийгөө азтайд тооцдог. Миний үеийнхэн ч, бидний дараагийн уран бүтээлчид ч ингэж л хэлэх байх.

Энэ гайхалтай хүмүүс бүгд Зөвлөлтийн школиор хүмүүжсэн. Тэр дундаа Пүрэвдорж гуай, Банди багш, миний багш Хайдав нар бол Уралын школьтой. Энэ мэт олон хүн Зөвлөлтөд боловсрол эзэмшин эх орондоо ирж, Монголд сонгодог урлагийг хөгжүүлэх түүхэн гавьяаг бүтээлцсэн. Энэ л хүмүүсийг бахархан дурсаж, болдогсон бол тэдэнд хөшөө босгох ёстой. Тухайлбал, миний багш, хөдөлмөрийн баатар Хайдав үе үеийн алдартай хүмүүсийг сурган хүмүүжүүлсэн гавьяатан. Монголд дуурийн урлагийг хөгжүүлэхийн төлөө зүтгэснийх нь төлөө түүнийг Орос, Европ Хайдав хэмээн хочилж байсан үе ч бий. Гэвч өнөөдрийг хүртэл шугамаасаа хазайлгүй энэ л урлагийнхаа төлөө зүтгэсэн ийм гайхалтай хүмүүс манайд олон. Нийгмийн хувьсал өөрчлөлтийн үед сонгодог урлагийг мэдэрч, ойлгож, энэ урлагаар амьсгалж, биднийг дэмжсээр ирсэн бүх хүнд бас баяр хүргэе. Гоцлол дууны ангийг байгуулцсан үе үеийн уран бүтээлчдэд халуун баяр хүргэж, мэхийн ёсольё.

-Таны хувьд сургуулиа төгсөөд, энэ л театрт гоцлол дуучнаар ажилд орж, улмаар гоцлол дууны ангийн дарга, хожим театрынхаа даргаар ажиллаж байсан. Энэ ч утгаараа Viva l’opera ёслол хүндэтгэлийн ажиллагаанд нэлээд чухал үүрэг роль гүйцэтгэх байх?

Ц.Баттуяа /Өглөөний сонин/

Дэд профессор, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Банди багшийн нэрэмжит дуурийн дуулаачдын улсын анхдугаар уралдаан өчигдөр эхэллээ. Уг уралдаанд 50 орчим дуучин бүртгүүлээд байна. Д.Банди багшийн шавь нарын нэгдсэн тоглолтоор уг уралдааныг нээсэн бөгөөд энэ үеэр түүний шавь, Монгол Улсын гавьяат жүжигчин, Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин Г.Ариунбаатартай уулзаж, багш хэмээх эрхэм ачтан хийгээд амьдралынх нь гэгээн сайхан мөчүүдийн талаар халуун яриа өрнүүллээ.

-Таны амьдралд багш гэдэг хүн ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Амьдралын гол чиглүүлэгч нь багш хүн юм гэж бодож, сэтгэл дотроо залбирч явдаг.

-Д.Банди багштай анх хэрхэн танилцсан бэ?

-2005 онд СУИС-ийн босгоор алхан орсноор тэр эрхэм хүндтэй хүнтэй багш, шавийн барилдлагатай болсон. Анх өрөөнд нь ороход дүнсгэрдүү царайтай, буурал үстэй өвгөн багш сууж байлаа. Тамхины бөөн утаан дунд л сууж байсан болохоор “Би юун дотор ороод ирэв ээ. Энэ хүн надад юу заах юм бол доо” гэж бодсон. Тэр үед би дуурь гэдэг зүйлийн талаар анхан шатны ч мэдлэггүй хөдөөний хүүхэд байлаа. Тэр цагаас хойш багштайгаа гурван жил хичээллэсэн. Энэ ахархан хугацаанд багш маань надад дуурь болоод дуулаачийн урлагийн талаар их зүйлийг мэдрүүлсэн.

-Бодит байдал багштайгаа анх уулзаад төрсөн сэтгэгдлээс хэр зөрүүтэй байв?

-Багш маань өөрөөрөө их үлгэрлэдэг хүн байлаа. Дасгал сургуулилтын үед ходоод хоосон байхыг ер андахгүй. Тиймээс “Хоёулаа сургуулилтаа эхлэхээс өмнө ганц сайхан хоол идчихье. Миний хүү хуушууранд яваад ир” гэнэ шүү дээ. Тэгээд өөрөө ч идсэн юм байхгүй, надад л өгдөг байлаа.

Хүн бүрт найз нөхөр, аав, ээж шиг хандана. “Дуучин болохын тулд эхлээд хүн байх ёстой” гэж үргэлж захина. Багшийгаа амьд сэрүүн байхад бид үүнийг ухаардаггүй байжээ. Одоо л “Багш минь бидний асар том үлгэр дуурайл байж дээ” гэдгийг ухаарч байна.

-Багштайгаа хамт өнгөрүүлсэн гэрэлт мөчүүдийг эргэн дурсвал?

Италийн алдарт зохиолч Алессандро Манзонийн "Сүйт залуус" зохиолоос сэдэвлэсэн моно жүжиг Дуурийн театрын тайзнаа ганцхан удаа тавигдлаа.

Италийн алдарт жүжигчин, найруулагч Массимилиано Финаззер Флоригийн уншилт, найруулгаар олны хүртээл болсон энэхүү жүжигт Италийи "Арена ди Верона" театрын балетын гоцлооч Гилен Валериана, УДБЭТ-ын гоцлол хийлч, СТА Ц.Мөнхболд нар хамтран тоглосон юм.

"Сүйт залуус" зохиол нь 1628-1930-аад оны үед Испанийн түрэмгийллийн үед Ломбарди хотод болсон үйл явдлыг өгүүлэх ажээ. Торго нэхэгч эгэл жирийн залуус Рензо, Лусиа нар сүй тавьснаар жүжгийн өрнөл эхэлнэ. Хосууд бие биедээ хайртай учир дэврүүн сэтгэлээр гэрлэлтээ баталгаажуулан хуримлахыг хүснэ. Гэвч харгис ноён хотын захирагч Дон Родриго тэдний хуримын ёслолд хориг тавих аж. Үнэнч хайрыг адислах хүсэлтэй Ломбарди хотын сүмийн ламтан Дон Аббондио сүйт залуусын хувь заяанд санаа зовсондоо хотын захирагч ноён Дон Родригод бараалхаж сүйт залуусын ариун хайрыг адислах зөвшөөрөл хүсэх авч харгис ноён үл зөвшөөрнө. Ийм шударга бус явлалд ялагдахгүй гэсэндээ ламтан Рензо, Лусиа нарыг Ломбарди хотоос зугтахыг зөвлөнө. Сүйт залуус хайр дурлалынхаа төлөө тэмцэн хотоос зугтах авч харгис ноёны хамжлагуудад баригдаи Рензо цөлөгдөж, Лусиа харгис ноёны хувийн шоронд хоригдох аж.

Монголын урлагийн тоглолтыг аль ч улсад маш сайхан хүлээн авдаг. Үзэгчдийн халуун алга ташилт, цэцгийн баглаанд дарагдаж зогсоо даруухан бас агуу уран бүтээлчдээрээ өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг билээ. Хэрэв тасалбар түгээж, тодор хой ашиг олох зорилгоор то моо хон тоглолт зохион байгуулбал Монголын сурталчилгаа төдий багахан арга хэмжээ биш, Монголын урлаг дэлхийд гайхагдахаар мэргэжлийн төвшинд хүрснийг гаднынхан илүү мэдрэх нь лавтай. Арилжааны хэлбэрийн тоглолтыг гадаадын улс оронд зохион байгуулах боломж, мөн манай соёл урлагийн салбарт хэрэгжүүлж буй зарим ажлын талаар БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзунтай уулзаж, ярилцлаа.

-Сарын өмнө Монголын соёлын сарын нээлт урд хөршид болж, маш сайхан тоглолт зохион байгуулсан. Соёлын сар гэсэн атлаа арай цөөхөн арга хэмжээ зохион байгуулж байгаа юм биш үү гэсэн шүүмжлэлийг зарим хүн хэлж байсан?

-2011 онд манай хоёр улс соёл урлагийн чиглэлээр хамтран ажиллах протокол байгуулж, энэ онд хоёр улсын хооронд харилцан соёлын үйл ажиллагаа зохион байгуулахаар болсон. Уг нь нэлээн эрт, дөрөвдүгээр сарын эхээр Соёлын сарын нээлтийг хийх байсан боловч тухайн үед зарим нэг зүйлд өөрчлөлт орсон. Бид эхний ээлжинд загварын болон орчин үеийн урлаг, уран сайхны шоу зохион байгуулъя гэж ярьж байсан. Гэтэл явцын дунд хөтөлбөрт өөрчлөлт гарсан. Учир нь Хятадад үзэл суртлын тал дээр хатуу хяналт шалгууртай байдаг. Үүнээс гадна хөрөнгө мөнгөний асуудлаас болж зарим арга хэмжээний зардал хасагдсан юм.

-Ямар тоглолтын зардал хасагдсан юм бол?

2012 оны 5-р сарын 16, Лхагва гариг, 01:54

“Arts Journal”-ын эрхлэгч Монголд

Нийтэлсэн Administrator

Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан АНУ-ын ЭСЯ болон Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр “Соёл урлаг ба сэтгүүлзүй” сургалт зохион байгуулах ажээ. Сургалт тавдугаар сарын 18, 19-нд буюу баасан, бямба гаригт Монголын түүхийн музейд болох юм. АНУ-ын “Arts Journal” онлайн сэтгүүлийн эрхлэгч, ноён Дуглас МакЛенаны удирдан явуулах сонирхолтой сургалтад,

  • “Монгол дахь соёл урлагийн сэтгүүлзүйн өнөөгийн байдал, тулгамдаж буй бэрхшээл, боломж”
  • Соёл урлагийн сэтгүүлзүй – Түүх ба хамрах хүрээ: Өрнөдийн соёл урлагийн сэтгүүлзүйн зорилго, онол, туршлага
  • Соёл урлагийн сэтгүүлзүй: Агуулга ба түүнийг хэрхэн бичих
  • Соёл урлагийн сэтгүүлзүйгээр дамжуулан нийгмийн үнэт зүйл ба хөгжилд оруулах хувь нэмэр
  • Цахим мэдээллийн хувьсгал: Соёл урлагийн талаарх мэдээллийг хүргэх шинэлэг арга барил
  • Цахим технологи ба соёл урлаг. Цахим мэдээллийн сүлжээний үүрэг зэрэг тун сонирхолтой сэдвүүд багтсан байна.

Ярилцлага, харилцан яриа хэлбэрээр өрнөх сургалтын “Соёл урлаг ба сэтгүүлзүй” үдийн ярилцлагад Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр, Урлаг судлаач О.Сосор нарын уран бүтээлчид уригджээ. Сургалтын удирдагч Дуглас МакЛенаны талаар товч мэдээлэл хүргэе. АНУ-ын “Arts Journal” цахим сэтгүүлийн эрхлэгч энэ эрхэм 1999 онд соёл урлагийн мэдээллийг хүргэдэг 60 орчим блогчдыг нэгтгэн, “Arts Journal”-ыг үүсгэн байгуулжээ. Сэтгүүлч, шүүмжлэгч, илтгэгч Дуглас МакЛенаныг соёл урлаг болон технологийн чиглэлээр олон арван өгүүллэг бичиж байсан шилдэг уран бүтээлч юм.

Б.МАРАЛ
Хуудас 34-с 1

Хайлт

Энэ сарын үзвэрүүд

  • 12-ны 17:00 цагт П.И.Чайковский ЕВГЕНИЙ ОНЕГИН дуурь
    12-ны 17:00 цагт П.И.Чайковский ЕВГЕНИЙ ОНЕГИН дуурь Хөгжим: П.И.Чайковский ЕВГЕНИЙ ОНЕГИН Гурван бүлэг долоон үзэгдэлт дуурь Цомнол: П.И.Чайковский, К.Шилов нар А.С.Пушкины шүлэглэсэн романаар бичжээ. Удирдаач:Ж.Бүрэнбэх УГЗ Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ Зураач: Л.Намхайцэрэн, И.В.Севасьянов…
  • 13 -ны 17:00 цагт А.Хачатурян "СПАРТАК" балет
    13 -ны 17:00 цагт А.Хачатурян СПАРТАК Хоёр бүлэг, есөн үзэгдэлт балет Удирдаач Н.Туулайхүү /МУУГЗ/ Ерөнхий балетмейстер Б.Жамьяндагва /Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин/ Сэргээн тавьсан балетмейстер Х.Гэрэлчимэг /МУГЖ/ Ерөнхий зураач…
  • 19-ний 17:00 цагт Дж.Верди ТРУБАДУР дуурь
    19-ний 17:00 цагт Дж.Верди ТРУБАДУР дуурь Хөгжим: Дж.Верди ТРУБАДУР Дөрвөн бүлэг найман үзэгдэлт дуурь Дуурийн үйл явдал 15 дугаар зууны Испани оронд өрнөнө. Иргэний дайн, хайр сэтгэл, өшөө хорсол, үзэн ядалт…
  • 20-ны 17:00 цагт А.Адан ЖИЗЕЛЬ балет
    20-ны 17:00 цагт А.Адан ЖИЗЕЛЬ балет Хөгжим: А.Адан Цомнол: Т.Готье, Ж.Сен-Жорж Хоёр бүлэгт балет “Жизель” балетын цомнолыг хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эрт урьдын домгоос сэдэвлэжээ. Францын зохиолч, яруу…
  • 26-ны 17:00 цагт Дж.Пуччини ЧИО ЧИО САН дуурь
    26-ны 17:00 цагт Дж.Пуччини ЧИО ЧИО САН дуурь Хөгжим: Дж.Пуччини, Цомнол: Л.Иллика, Дж. Джазока, ЧИО ЧИО САН /Хоёр бүлэг, гурван үзэгдэлт дуурь/ Удирдаач: Н.Туулайхүү УГЗ, Найруулагч: Д.Лхасүрэн УГЗ, Х.Уртнасан АЖ, Зураач: Л.Гаваа АЗ,…
  • 27-ны 17:00 цагт П.И.Чайковский ХУНТ НУУР балет
    27-ны 17:00 цагт П.И.Чайковский ХУНТ НУУР балет Гурван бүлэг дөрвөн үзэгдэлт балет П.И.Чайковский Үзэсгэлэнт гүнж Одетта-ын тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн Хунт нуур балетаа 1875 онд бичжээ. Анх 1877 онд Москвад…
  • БИЛЕТИЙН ҮНЭ \TICKET PRICE\ 2011-2012
<<  5-Р Сар 2012  >>
 Даваа  Мягмар  Лхагва  Пүрэв  Баасан  Бямба  Ням 
   2  3  4  5  6
  7  81011
151618
2122232425
28293031