В.А.Моцарт ДОН ЖУАН

Үнэлэмж
(0 үнэлгээ)
В.А.Моцарт ДОН ЖУАН

Хоёр бүлэгт, хошин дуурь

 (2014-3-08 нд РЕБЕККА БЛАНКЕНШИП/Австри/ шинэчлэн найруулав.)

 

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: В.А.Моцарт
  • Цомнол: Лоренцо Да Понте
  • Удирдаач: Н.Туулайхүү /МУУГЗ/
  • Хөрвүүлэн тавьсан: РЕБЕККА БЛАНКЕНШИП /Австри/
  • Туслах найруулагч: Б.ЦЭРЭНДАВАА
  • Ерөнхий зураач: О.Шуяан /Словак/
  • Хувцас дизайнер: Г.Оюун
  • Анх тайзнаа: 1787-10-29
  • Манай тайзнаа: 2004-10-23

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг

 

Дон Жуан /завхай эр/                          (баритон)       

Донна Анна /Комендаторын охин/         (сопрано)      

Комендатор /Аннагийн эцэг/                 (бас)             

Дон Оттавио /түүний сүйт залуу/         (тенор)          

Донна Эльвира /Дон Жуаны эхнэр/      (сопрано)       

Лепорелло /Дон Жуаны туслах/            (бас)              

Мазетто /тариачин/                               (бас)           

Церлина /түүний эхнэр/                       (сопрано)     

 

 

Севиль хотын шөнө. Завхай Дон Жуан охидыг эргүүлж байх үеэр зарц Лепорелло нь ээлжит манаандаа гарч байна. Энэ удаа Дон Жуан хотын даргын охин Донна Аннаг эргүүлэхээр нүдэндээ баг өмсөж унтлагын өрөөнд орсон байжээ. Сандарсан Донна Анна гүйн гарч ирсэн боловч үл таних завхай эрд илбэдүүлэн хүч суларна. Донна Аннагийн эцэг Комендатор охиноо хамгаалж Дон Жуантай халз тулалдаж нас барав. Лепорелло, Дон Жуаныг хөтлөн зугтаалаа. Донна Анна ухаан орж үхсэн эцгийнхээ дэргэд гуниглан суухад сүйт залуу Дон Оттавио нь ирнэ. Донна Анна эцгийнхээ өшөөг авч өгөхийг гуйхад Дон Оттавио зөвшөөрөв.

Дон Жуанд урд нь хайр сэтгэлээрээ тоглуулсан Эльвира бүсгүй уур хилэнтэй гарч ирэх бөгөөд Дон Жуан түүнийг танилгүй ирж шалиглах гэсэн боловч хэрэг бүтэлгүйтэв.

Дон Жуан Эльвираг Лепореллотой үлдээгээд зугтах ба Лепорелло Эльвираг тайвшруулах аргаа олж ядна.

Тариачин хос Мазетто, Церлина нар хуримлахаар бэлдэж байх үеэр Дон Жуан зочдыг гэр лүүгээ урин Церлинагийн сүйт хархүү Мазеттог хүчээр зайлуулах үүргийг Лепореллод өгөөд өөрөө Церлинагийн толгойг эргүүлэхээр үлдэнэ. Энэ үед Эльвира ирж Церлинаг түүнээс салган авч одно.

Дон Оттавио Донна Анна нар Дон Жуантай тааралдаж Комендаторыг алсан хүнийг олоход туслахыг хүсэх ба Дон Жуан хуурмагаар зөвшөөрөв.

Эльвира дахин ирж Дон Жуаны бузар булайг олон түмэнд дэлгэнэ. Хүмүүс ирж Дон Жуан мөн бултан орно. Өшөө хорслоор дүүрсэн Донна Анна дахин Дон Оттавийг ятгахад тэрээр шийдвэртэйгээр андгайлна.

Дон Жуаны гэрт. Церлина өөрийг нь буруугаар ойлгож уурлаж гомдсон Мазеттаг тайтгаруулна. Дон Жуан болон зочид орж ирэх чимээгэээр Церлина Мазетта хоёр талд нуугдана. Дон Оттавио, Донна Анна, Донна Эльвира гурав хамтран Дон Жуаныг чадахаар баг өмсөн ирсэн байна.

Танхимд зочид бүжиглэж байх үеэр Лепорелло Мазеттог хүчээр саатуулж байх хооронд Дон Жуан Церлинаг өрөө рүүгээ оруулав.

Церлинагийн хашгирах чимээнээр бүгд сандран үймэх ба Дон Жуан хэргийн гол эзнээр Лепореллог болгон гүтгэнэ. Дон Жуаныг таньсан Оттавио, Анна, Эльвира гурав багаа хуу татан бүхнийг илчилнэ. Дон Жуан заль хэрэглэн найрыг үймүүлж тараав.

 

Энэ бүхнээс залхсан Лепорелло ажлаасаа гарахаар шийдтэл Дон Жуан түүнд их мөнгө амлав. Гэнэт тагтан дээр Эльвира гарч ирэх ба Дон Жуан шинэ арга сэдэж Лепореллотой хувцсаа солин өмсөнө.

Лепореллог Дон Жуантай андуурсан Эльвира буун ирж түүнд бүх сэтгэлээ илэрхийлэх үед Дон Жуан чанга чимээ гарган тэр хоёрыг зугтахад хүргэв.

Дон Жуан Эльвирагийн тагтны дор зарц бүсгүйд нь зориулан дуулж байтал Мазетто зэвсэглэсэн тариачдын хамт Дон Жуаныг эрсээр хүрч ирнэ.

Лепореллогийн хувцастай Дон Жуан тэднийг хуурч явуулаад Мазеттог зодож шархдуулав. Церлина шархадсан Мазеттог олж эмчилнэ.

Харанхуйд төөрсөн Эльвира, Лепорелло нар Оттавио, Анна, Церлина, Мазетто нартай тааралдах ба Дон Жуаны хувцастай Лепореллог тэд залхаах гэтэл тэрээр өөрийгөө илчилж аргалан мултрав.

Дон Жуан Лепорелло хоёр оршуулгын газар уулзаж хувцсаа буцааж солино.

Гэнэт үхсэн Комендаторын дуу хоолой тэдэнтэй ярилцана. Лепорелло сүнсээ зайлтал айх ба Дон Жуан үл тоомсорлосон түүнийг оройн зоогт урина.

Дон Оттавио, Дон Жуанаас өшөө авахаар эргэлтгүй шийдсэнээ Донна Аннад мэдэгдэв. Дон Жуаны гэрт оройн зоог барих үеэр Эльвира ирж түүнд одоо болтол хайртайгаа илэрхийлээд буруугаа хүлээж өөрчлөгдөхийг гуйхад Дон Жуан үүнийг нь бүр зугаа цэнгэл болгон даапаална.

Энэ үеэр үхсэн Комендаторын сүнс тэднийд ирж Дон Жуаны нүглээ наминчлахыг шаардаж түүнийг үхэл рүү илгээнэ. Өшөө авагчид бүгд Дон Жуаныг шударга ёсоор шийтгэхээр ирсэн боловч хожимджээ.

Лепорелло Дон Жуаныг нөгөө ертөнц рүү яаж явсан тухай ярихад “нүгэл нүдээрээ” хэмээн бүгд санал нэгтэй байгаагаар дуурь төгсөнө.

 

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр