-
П.И.ЧАЙКОВСКИЙ - ХУНТ НУУР
“Хунт нуур” балет нь балетын урлагийн түүхнээ бичигдсэн бүх цаг үеийн агуу бүтээлүүдийн нэг, 140 гаруй жил сонгодог урлагт хайртай үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийг мэдрэх боломжийг олгосон бүтээл юм. Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский хөгжмийг бичиж анх Юлиус Резингер дэглэн тавьж, Оросын Их театрын тайзнаа 1877 оны 03-р сарын 04-нд тоглосон. Өдгөө “Хунт нуур” балетыг дэлхийн олон театруудад өөр өөр хувилбар, тавилтаар тоглодог ч Мариус Петипа, Лев Иванов нар сайжруулсан хувилбарт үндэслэсэн байдаг байна. “Хунт нуур” балетын цомнолыг хорон санаат хүлэг баатарын хараалаар хун болон хувирсан үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай өгүүлдэг Германы ард түмний домгоос сэдэвлэн бичсэн гэдэг.
Дэлгэрэнгүй
-
ШИНЭТГЭЛИЙГ ШИНЭ
МЭДЛЭГ ЧАДВАРААР
Төрийн албаны зөвлөл энэ оны 5 дугаар сараас эхлэн цахим гарын авлага гаргаж, цаг үеийн хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд төрийн албан хаагчдын ажлын горим, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас төрийн үйлчилгээг хэвийн авах боломж, нөхцөлийг алдагдуулахгүй байх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, олон улсын арга туршлагыг түгээж, “COVID-19” цар тахлаас үүдэлтэй тулгамдсан асуудлыг амжилттай шийдвэрлэж, даван туулах арга зүй, хувилбар, оновчтой шийдлийг олох төрийн байгууллага, төрийн албан хаагчдынхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа билээ.
Дэлгэрэнгүй
-
Intermezzo Sinfonico from Cavalleria Rusticana
P.Mascagni - Intermezzo Sinfonico from Cavalleria Rusticana
Хийлч - УГЗ Ц.Мөнхболд
Төгөлдөр хуурч - С.Номин
Линкээр орох
-
Ж.РОССИНИ - СЕВИЛИЙН ҮСЧИН
Дэлхийн хамгийн алдартай хошин дууриудын нэг болох Ж.Россиний “Севилийн үсчин” дуурийг Итали улсын нэрт найруулагч Стефано Монтигийн цоо шинэ тавилтаар үзэгч та бүхэндээ хүргэх болно. Энэ алдарт бүтээл хэдийгээр 200-аад жилийн өмнө зохиогдсон боловч, бид энэ удаа дуурийн үйл явдлыг бүтэн зуунаар наашлуулан, дэлхийн эдийн засаг, соёлын хөгжлийн үсрэлтийн зуун болох 19-р зуунд болгон хөрвүүлэн тавьж байна. Дуурийн шинэ шийдэл, өвөрмөц тайз, гоёмсог хувцсыг үзэгч та өөрийн биеэр театрт ирж үзэж мэдрээрэй. Сонирхолтой тавилт, шинэ дуучдын маань содон тоглолт, тайзнаа өрнөх үйл явдлыг үзэгч танд зориулан нууцлан үлдээе.
Дэлгэрэнгүй
-
Л.МИНКУС - ДОН КИХОТ
Дон Кихот” балетыг М.Д.Сервантесийн “Ла Маншийн ноён Кихот” романаас сэдэвлэн бүтээсэн байна. Алдарт балет дэглээч М.Петипа Л.Минкусын хөгжим дээр дэглэн тавьж, 1869 оны 12-р сарын 26-нд Москва хотын Их театрын тайзнаа анхны тоглолтоо хийжээ. Л.Минкус Петипад цэвэр Испани уур амьсгал, мэдрэмжээр дүүрэн хөгжим бичиж өгсөн юм. Өвгөн ноён Кихот өөрийн адал явдлыг эрэлхийлэн элдэв янзын түүх зохион өгүүлдэг. Өөрийн хайртыг (зохиомол) хайртыг аюулаас аврах замдаа тэрээр Китри, Базилио нартай тааралдана. Сэтгэлт хосууд охиноо баян эр Гамаштай суулгах хүсэлтэй Китригийн ааваас болж салж хагацахад хүрсэн байна. Ноён Кихот тэднийг аврахаар шийднэ. Китригийн аав андууран охиноо Базилиод эхнэр болгон өгч адислахад Кихот ч Гамашийг талхны мухлагийн бүсгүйтэй гэрлэсэн нь дээр хэмээн ятгана. Олон бүгдээрээ Кихотод талархал илэрхийлэн үлдэнэ.
Дэлгэрэнгүй
-
Л.МӨРДОРЖ - ХӨХӨӨ НАМЖИЛ
“Хөхөө Намжил” дуурь морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ард түмний авъяас билэг ширгэшгүй ундрага, аман зохиол ялангуяа үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулсан юм.
Дэлгэрэнгүй
-
Б.ШАРАВ - ЧИНГИС ХААН
Б.Шарав “Чингис хаан” дуурийн цомнолыг АУЗ П.Бадарч бичсэн ба Их Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлжээ. Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай дуурь юм.
Дэлгэрэнгүй