С.Рахманинов АЛЕКО

Үнэлэмж
(0 үнэлгээ)
С.Рахманинов АЛЕКО

 

АЛЕКО

Нэг бүлэгт дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: С.Рахманинов
  • Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ
  • Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Манай тайзнаа: 1969-7-19

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг

 

Алеко                           баритон

Залуу цыган                  тенор

Хөгшин цыган               бас-баритон

Земфира                      сопрано

Хөгшин цыган авгай      меццо-сопрано

Найрал дуучид бүжигчид оролцоно.

 

 

            Голын хөвөөнөө цыганы нэгэн нүүдэл хоноглохоор бууж асар майхнаа барьжээ. Олон жилийн өмнө бяцхан охин, эр нөхрөө орхин, өөр цыганы нүүдэл даган одсон эхнэрээ дурсан үзэсгэлэнт Земфирагийн хөгшин эцэг гунина.

            Үнэнч дурлалын жамыг дагаагүй эхнэрээ болон нууц амрагийг нь хороож өшөө аваагүйд Алеко ихэд зэвүүцэн ундууцна. Хэрэв эхнэр нь өөрийг нь хэзээ нэгэн цагт хуурвал далайн ёроолоос ч хамаагүй эрж олоод ална хэмээн Алеко сэтгэл нь ихэд хөдлөн ярив.

            Алекогийн энэ яриа Земфирад үл таалагдана. Тэрээр эртнээс хөгшин нөхөртөө хайргүй болжээ. Земфира хөгшин хартай нөхрийнхөө тухай дуу дуулж, өөр хүнд хайртай болсноо мэдүүлнэ. Орой болмогц Земфира болзоонд явж одно. Өглөө үүрээр Земфира болон Залуу цыган хайрын болзооноос эргэж ирнэ. Гэвч тэднийг хартай Алеко тосон зогсох аж.
            Тэрээр Земфираг эргэж ирэхийг гуйн, урьдын сайхан амьдралаа дурсана. Земфира түүнийг  сонсох нь бүү хэл хөөнө. Уур омогт сэтгэл, ухаанаа эзлүүлсэн Алеко залуу цыганыг хутгална. Хайртай залуугаа алдсан Земфира түүнийг хараана. Алеко Земфираг ч бас ална. Шуугиан, орилооны чимээнээр цыганууд гарч ирнэ.

            Аллага хядлагыг үзэн яддаг тэдэнд Алекогийн харгис явдал ойлгомжгүй байлаа. "Бид алуурчинтай хамт амьдарч" чадахгүй гээд цыганууд Алеког орхин явав.
            Ийнхүү Алеко амьдарлын их далайд хөл  алдан , эзгүй арал дээр ганцаархаягдсан мэт  торойн хоцорлоо.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр