Б.Ямпилов ШИДЭТ ВААР

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Б.Ямпилов ШИДЭТ ВААР

 

 ШИДЭТ ВААР

Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт хүүхдийн дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Б.Ямпилов
  • Цомнол: П.Малярскийн жүжгээс сэдэвлэн Ю.Хазанов
  • Удирдаач: Ч.Жамсранжав УГЗ
  • Найруулагч: Х.Уртнасан АЖ, ТШ
  • Ерөнхий зураач: Ш.Болд
  • Манай тайзнаа: 1984-3-02

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Нэгдүгээр бүлэг
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг

 

Үлгэрч өвгөн

Баяр                             тенор

Баярын эцэг                 баритон

Янжмаа                        сопрано

Цэрэн                           тенор

Галсан баян                 бас

2-р Галсан                    бас

Галсангийн 1-р эхнэр    меццо-сопрано

Галсангийн 2-р эхнэр    сопрано

Шүүгч                           баритон

Шүүгчийн зарц

Бадарчин өвгөн

Хайлаас мод

 

 

Нэгдүгээр үзэтдэл.

Нутгийн баян Галсангийн гэр. Галсан гэрийнхээ хойморт ихэмсэглэн сууж, эд хөрөнгө, эр чадал, заяа буянтайгаа гайхуулaн бaрдамнана.

Баян Галсангийнд олон жил зарагдаж, идэх хоол өмсөх хувцасгүй хоцорсон ядуу залуу Баяр, эх нутагтаа очиж өвгөн буурал эцгээ өргөж асрахаар шийдэж, баянтай тооцоогоо хийхээр иржээ.  Баяр баяныд ажилласны хөлсөнд 16 мөнгөн зоосоо авч өвгөн буурал эцэгтээ өмсөх дээл ан хийж амьдрах агсалт нум сум авах гэж байгаагаа баянд хэлэхэд Галсангийн сувьдаг эхнэр хэдэн зоосоо өгөхгүй  арга бодож өвгөн рүүгээ байн байн өндөлзөнө. Галсан, өглөгч хүний дүр гарган хэдэн зоос гаргаснаа олон шалтаг тоочиж хассаар, үлдсэн ганц зоосыг Баярт чулуудна.

Гомдож зэвүүцсэн Баярыг Галсан зарц нарынхаа хамт цохиж унагаад нутаг сэлгэн нүүж одно.

 

 

Хоёрдугаар үзэгдэл.

Бадарчин өвгөн, хоосон буйр дээр хоцорсон Баяртай тааралдаж, хомхой баянд хуурагдсан үнэнч залууг өрөвдөн холын нэгэн хадан хясаанд шидэт ваар булаастай байгааг болон  ваарыг нээх, хаах шидэт үгийг заан өгч, өөрийн таягийг газарчлуулaхаар явуулна.
Шидэт таяг Баярыг сүрлэг сайхан хадан хясаанд дагуулж ирэв. Энэ хясааны оройд ургасан өнчин хайлаас мөчрөө намилзуулан газар шүргэж, шидэт ваар булаастай газрыг Баярт зааж өгөв. Баяр шидэт ваарыг манагч авaрга луутай тэмцэлдэн дийлж, аз жаргал авчрах ачит ваараа гаргаж авна.

Баяр „Сэргээд сэрвий" гэхэд ваарны ам онгойж  түүнд санамсаргүй унасан Баярын малгай хоёр болон гарч ирэх нь. үнэхээр шидтэй. Энэ үед чононд хөөгдсөн ядуу охин Янжмаа гүйсээр гарч ирэв. Баяр чонотой тэмцэлдэн дийлж Янжмаа болон түүний эцэгтэй дахин уулзах ерөөл тавиад нутгийн  зүг явна.

 

 

Гуравдугаар үзэгдэл.

Баян Галсангийн гэр. Зарагдах хүмүүсийн тоо цөөрч, мөнгө зээлэх хүн ч үгүй болж, түрийвч нь хоосорч байгаад сэтгэл нь түгшиж нойр хоолноос гарсан Галсан уруу царайлан сууна. Янжмаагийн эцэг Цэрэн ирж, Баярын өгөөмөр сэтгэлийн ачаар амьдрал нь өөдөлсөн тухай ярьж, Галсанд өгөх ёстой өрөө төлөөд явав. Галсан нэгийг эрэгцүүлэн бодож сууснаа Цэрэнгийн ноорхой дээлийг өмсөж, зүсээ хувилгаад хуучин барлаг Баярын баяжсаны учрыг олохоор явна.

Тэнэг өвгөнийхөө “тэнгэрлэг ухаантайг”, сувьдаг эхнэр нь шогшрон магтсаар хоцров.

 

 

Дөрөвдүгээр үзэгдэл.

Баярын гэр. Шидэт ваарныхаа ачаар Баярын амьдрал дээшилсэн боловч, түүний сэтгэл тавгүй. Энэ үед Янжмаа ирж, тэд саад бүхнийг даван туулж, үүрд хамтран амьдрахаар шийднэ.

Ядуу ардын дүрд хувилсан Галсан Баярын эцгийг архиар шахаж согтоогоод хамаг нууцыг мэдэж, шидэт ваарыг хүчээр авч явна.

 

 

Тавдугаар үзэгдэл.

Шүүгчийн гэр доторхи байдал. Зарц ирж, гадаа ирээд хүлээж авахыг хүсч байгаа Галсан баяны тухай мэдэгдэхэд шүүгч, нойронд нь саад болсонд сүржигнэн уурлах боловч баян Галсангийн барьц, багагүй байх ёстойг бодож баярлах, горьдох зэрэгцэн сууна.

Галсан “өвөг дээдсээс минь өвлөж үлдээсэн баялаг хөрөнгийг, барлаг Баяр булааж авах гээд байна. Шидэт ваарыг минийх болгох, шийд гаргаж өгөөч” гээд уут дүүрэн мөнгө зулгуйдан барив. Зальхай шүүгч Баярыг дуудан ирүүлж шүүх хурлыг хийсэн нэр оромдоод Шидэт ваар Галсан баяных болсон тухай шийд уншихад Баярынхан эсэргүүцэн жигшинэ.

 

 

Зургадугаар үзэгдэл.

Галсан баяны гэр,алтан өргөө болон хувирчээ.

Баян олон хоног эхнэрийн хамт гарт тааралдсан болгоноо шидэт вааранд хийж арвижуулсаар нойр хоолгүй ажиллан ихэд ядарчээ. Тэд бие биенээсээ уралдан их юмтай болох гэж өрсөлдсөөр сүүлдээ маргалдаж, ээлжлэн шидэт вааранд унана.

Энэ үед олз ашиг шиншсэн шунахай ховдог шүүгч ирж, Галсангийн учрыг олох гэж мунгинсаар бас л шидэт вааранд унана.Эднийг ингэж хөглөж байх зуур Баяр ирж ”Аниад оний” гэхэд шидэт ваар харгис шуналтнуудыг үүрд авслан хааж, баатрууд маань “Үнэнч шударга хөдөлмөрөөрөө, үүрдийн жаргалаа бүтээе” гэж дуулсаар жүжиг төгсөнө.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр