И.Штраус САРЬСАН БАГВААХАЙ

Үнэлэмж
(1 Үнэлгээ)
И.Штраус САРЬСАН БАГВААХАЙ

  3 үзэгдэлт бэсрэг хошин дуурь

Үргэлжлэх хугацаа: 3 цаг 10 минут

Насны хязгаар 12+

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: И. Штраус
  • Цомнол: К. Хафнер, Р.Генее
  • Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
  • Найруулагч: Г.Эрдэнэбаатар, СТА
  • Ерөнхий зураач: Г.Ганбаатар СТА
  • Хувцас дизайнер: Г.Оюун

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр үзэгдэл
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл

 

Габриел Айзенштайн                       -

Розалинда /Айзенштайны эхнэр/      -

Франк /шоронгийн дарга /              -

Орловский ван                              -

Альфред /Орловскийн дууны багш/  -

Фальк/шонхор/ нотариат                -

Блинд/гацаа/ өмгөөлөгч –               -

Адель /Розалиндагийн зарц /         -

Ида/Аделийн эгч/                         -

Фрош/мэлхий/шүүхийн албат         -

Иван /ханхүүгийн зарц/                -

Найрын зочид, дээдэс язгууртнуудад найрал дуучид, балетын бүжигчид  оролцон тоглоно.

 

 

Габриель Айзенштайны гэр.  Гудамжнаас Розалиндад сэтгэл алдрагч Альфредийн дуулах сонсогдоно. Энэ үеэр гэрийн үйлчлэгч Адель түүний үеэл эгч Идагаас ирсэн захиаг уншина. Захианд өнөө шөнө болох Оросын ван Орловскийн найранд хамтдаа очиж цэнгэхийг санал болгосон байна. Адель энэ шөнөөвчтэй нагац эгчийгээ эргээд ирье хэмээн чөлөө гуйхад Розалинда түүнд олон удаа хууртсан тул эрс татгалзана. Альфред гэнэт орж ирэх бөгөөд Розалиндаг хайрын үгээр ээрч түүний нөхөр Айзенштайн шоронд 8 хоног суух болсныг далимдуулан эгээ л нэг гэрийн эзэн шиг авирлана. Розалинда түүнийг аргалан гаргав. Айзенштайн өмгөөлөгч Блиндийн хамтаар гэртээ ирж шоронд суух болсноо эхнэртээ мэдэгдэнэ. Түүний найз Фальк ирэв. Тэрээр урд нь сарьсан багваахайн дүрд тоглож байж Айзенштайнд чадуулсан бөгөөд хариугаа авах төлөвлөгөө боловсруулжээ. Розалиндаг түр гарах  хойгуур Фальк Айзенштайныг ятгаж энэ шөнийг шоронд бус Орловский вангийн найран дээр хамт өнгөрүүлэхээр болж түүнд Францын маркиз Ренардын нэр дээр бичсэн урилгыг өгнө. Айзенштайн эхнэрээ аргалаад найзынхаа хамт найранд явахаар болов.  Альфредад  эргэн ирэхийг зөвшөөрсөн Розалинда сандрахдаа Адельд чөлөөөгөхөөр болжээ. Дүрдээ итгэсэн Альфред Айзенштайны гэрийн хувцсыг өмсөж Розалиндаг сандаргав. Энэ үеэр Айзенштайны араас ирсэн шоронгийн дарга Франк орж ирээд түүнийг андууран баривчилна.

 

 

Орловский вангийн ордонд. Бүх зүйлээс уйдсан залуу хун тайж Орловскийд өнөө орой уйтгарыг нь сэргээх жүжгийн төлөвлөгөө боловсруулснаа Фальк мэдэгдэнэ. Ида Аделийг дээдсийн хүрээнд биеэ авч явах хэв маягт сургана. Орловский,ирсэн зочидтой мэндэлж байх зуур Фальк Аделийг гэнэт олж харав. Ида Орловскийд Аделийг, оросын язгууртны охин Ольга, Айзенштайныг Францын Маркиз Ренард хэмээн танилцуулав. Энэ хооронд Фальк Розалиндаг найранд  урьсан зурвас явуулж амжив. Айзенштайн Адельтай тааралдаад мэл гайхахад Фальк, Орловский хоёр түүнийг Оросын язгууртны өв залгамлагч охин Ольга гэж итгүүлнэ. Учраа олохоо байсан Айзенштайн ямарч байсан уучлалт гуйх нь зөв хэмээн шийднэ. Найранд Францын маркиз Шаргрин хэмээн хуурамч урилгатай ирсэн шоронгийн дарга Франкийг Орловскийд танилцуулав. Фальк мөн Шоронгийн дарга Франк, хэрэгтэн Айзенштейн хоёрыг маркиз Ренард, маркиз Шаргрин хэмээн хооронд нь танилцуулж бөөн будлиан хутгав. Оргилуун дарсанд мансууран ноён Айзенштайн олны өмнө ноён Фалькийг  багт наадмаас сарьсан багваахайн хувцастай нь яаж олны доог тохуу болгосон түүхээ  ярина. Гэнэт баг зүүсэн Розалинда найранд орж ирэх ба Фальк түүнийг Будапештээс ирсэн Унгарын хатан хаан Ева Мария Остерхази гэж танилцуулав. Айзенштайн ч Унгарын хатан хааны араас хөлөө хугартал гүйнэ. Түүнийг хамаг авьяасаа гарган аяглаж байх хоорондуур Розалинда бүсгүйчүүдийг  урхиндаа оруулдаг  халаасных нь цагийг авч амжина.

 

 

Хотын шорон. Альфред дуулсаар... Мөнхийн согтуу хуяг Фрош будилсаар орж ирэв. Энэ үеэр халамцуу Франк найран дээрээс шууд ажил руугаа ирлээ. Түүний араас Фальк, Орловский нарыг дагалдан Адель, Ида нар ирэв. Будлиант энэ шөнө хэрхэн дуусах нь тэдэнд маш сонирхолтой. Айзенштайн ч мөн ирэх ба Францын театрын дарга Шагргрин шоронд байж байхыг хараад мэл гайхав.  Фальк гарах газаргүй болж хуучин танилуудыг нэр нэрээр нь дахин танилцуулав. Франк гайхахын ихээр гайхаж бас нэг Айзенштайн шоронд хоригдож байгаа тухай мэдэгдэв. Альфред дахин дуулж эхлэв. Өмгөөлөгч Блиндийг орж ирэхэд Айзенштайн түүний хувцсыг сүрдүүлэн авч өмсөөд Альфредын өмгөөлөгч болон хувирч Розалинда тэр хоёрыг байцаана. Хэрэг бишдэж тэрээр эхнэртээ баригдахад халаасны цаг нь нотолгоо болов. Гарцаагүй болсон Айзенштайн олны өмнө эхнэрээсээ уучлалт гуйна. Халамцан хөгжсөн Орловский бүгдийг дахин урьж найраа үргэлжлүүлэхийг хүснэ

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр