Ж.Верди ТРАВИАТА

Үнэлэмж
(1 Үнэлгээ)
Ж.Верди ТРАВИАТА

 

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Ж.Верди
  • Цомнол: А.Дюма/хүү/-ийн Камелийн цэцэгт хатагтай зохиолоор Ф.Пиявэ бичжээ.
  • Удирдаач: Роберто Салвалаио
  • Найруулагч: Ё.Цэрэндолгор УГЗ
  • Туслах найруулагч: Б.Цэрэндаваа
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Анх тайзнаа: 1853-03-06
  • Манай тайзнаа: 1977-04-09

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг

Виолетта (сопрано) - Ө.Уянга МУГЖ

Флора /түүний найз/ (меццо-сопрано) - Р.Доржхорол СТА

Альфред Жермон (тенор)- Б.Батжаргал

Жорж Жермон /Альфредын эцэг) (баритон) - Э.Амартүвшин МУГЖ

Анина /Виолеттагийн зарц) (сопрано)- Ш.Наранчимэг СТА

Гастон /Виолеттагийн танил/ (тенор) - М.Даваадорж

Барон (баритон) - Ч.Энхтайван СТА

Маркиз Обиньи - Б.Алтанхуяг СТА

Гренвиль /эмч/ (бас) -С.Бат-Эрдэнэ

Жозеф - Г.Энхболд

Мэдээ хүргэгч - Э.Отгонбат

Цыган, испани бүжгүүд балетын жүжигчид, найрал дуучид дуулж, симфони найрал хөгжим хөгжимдөнө.

 

 

Парис хотынхны дунд хөнгөмсөг амьдрал, үзэсгэлэн гоо зүс царай, төрөлх ухаанаараа нэрд гарсан Виолетта Валери, ужиг өвчнөөс ангижирч эрүүл энх болсныхоо баярыг тэмдэглэхээр зочдыг урьжээ.

Зочдын дунд Виолеттагийн хамгийн дотнын нөхөд болох Дуфол гүн, эмч Гренвиль, найз бүсгүй Флора нар байна.

Виолеттагийн сайн танил Гастон найз нөхөр Альфред Жермоны хамт орж ирэхэд гэрийн эзэгтэй баясгалантайгаар угтан очив. Гастон өөрийн найз Альфред түүнд ухаангүй дур сэтгэлтэй болсныг шивнэж амжина. Хажуугийн тасалгаанд хөгжим хангинаж эхлэхэд Виолетта зочдоос бүжигт уриад өөрийн нь бие таагүй байсан учир үлдэнэ. Альфред бүсгүйд ойртон оргилж хөөрсөн сэтгэлээр өөрийн хайр сэтгэлийг илчлэв.

Виолетта анхандаа тоглоом өнгөрөөх гэсэн боловч залуугийн үнэн сэтгэлээс илчлэх гал халуун дурлалын илчинд автагдсаар...

Виолетта Альфредын дурлал ариун бөгөөд эргэшгүй гэдгийг ухамсарлахдаа хэзээ ч тохиолдоогүйгээр хайрлан дурлах гүн сэтгэлд уусан хайлж байгаагаа мэдэрнэ.

 

 

Нэгдүгээр үзэгдэл

Виолетта бүх бие сэтгэлээ хайрт Альфреддаа зориулан өнгөрсөн зам мөрөөсөө үүрд татгалзсан байлаа. Флорагаас ирүүлсэн урилгыг уншиж инээмсэглэн үл тоомсорлоно.

Уршигт урьдын амьдралдаа эргэж орох нь байтугай өчүүхэн бага хугацаанд ч холдож салахын аргагүй Альфредтайгаа хорвоогийн хамгийн сайн сайхан аз жаргалыг амсан сууна.

Энэ үест Альфредын эцэг Жорж Жермон ирж Виолеттагийн садар самуун нэр алдар хүүгийнх нь нэр төрд хортойгоор барахгүй, сурвалжит баян хүнтэй амьдралаа холбох гэж байгаа Альфредын дүү охины амьдралд ч их гай тотгор учруулах гэж байгааг тайлбарлаад Альфредыг үүрд орхихыг шаардана.

Хайртай хүнийхээ болон түүний төрөл төрөгсдийнх нь аз жаргалыг хувийн аз жаргалаасаа дээгүүрт үзсэн Виолетта Альфредыг орхих ам тангараг эцэгт нь өгнө.

Виолетта "Баяр хөөр урьдынхаа амьдралд эргэж буцлаа" гэж хайрт хүндээ бичиж суутал Альфред орж ирэв.

Эцэг, хүү хоёрын уулзалтад саад болохгүйг хичээсэн Виолетта хайрт хүнээ нулимс дүүрэн нүдээр харж сэтгэлдээ салах ёс хийгээд гарч явна.

Альфред зарц бүсгүйн авчирч өгсөн Виолеттагийн захидлыг задалж уншмагц хамаг биеэр нь хүйт оргих шиг болов. Ширээн дээр байгаа Флорагийн урилгыг харсан Альфред Виолеттагийн захидлын үнэн болоход итгэж хойноос нь очиж өс хонзонгоо авахаар шийднэ.

 

 

Хоёрдугаар үзэгдэл

Гэрэл гэгээ цацарсан том танхимд наргиан цэнгээн болж янз бүрийн баг өмссөн зочид бүжиглэж байгаа нь Флорагийнх ажээ.

Альфред ирнэ. Альфред хөзрийн ширээ рүү очих үес Виолетта Дуфол гүнгийн хамт орж ирэв. Альфред тэднийг нэг их анхаарахгүйгээр өмнөө овоорч байгаа хожлын мөнгийг цуглуулж байна.

Виолетта Дуфол гүнгийн хардлагаас болгоомжлохыг Альфредад хүсэхэд түүний эгдүүцэл улам бүр оргилно.

Виолетта Альфредад бүх үнэнийг тоочин хэлэхийг хүсэвч өвгөн Жермонд өгсөн тангаргаа бодож биеэ барина. Бачимдаж бухимдсан Альфред зочдын нүүрэн дээр хожсон бүх мөнгөө хөөрхий бүсгүй рүү шидэж гомдсон сэтгэлийн гашуун доромжлолын үгийг давхцуулан хэлнэ.

 

 

Виолеттагийн унтлагын өрөө бүдэг гэрэлтэй, тохьгүй. Виолетта хүндэрсэн өвчний улмаас орноосоо босч чадахгүй хэвтэнэ. Гудамжинд болж буй багт наадмын дуу шуугиан сонсогдоно.

Эмч Гренвиль ирж Виолеттагийн сэтгэлийг тайвшруулаад зарц бүсгүйд нь эзэн авхайгийн нь амьдрал, хурмаар тоологдож буйг хэлэв.

Энэ үед өвгөн Жермон үйлдсэн хэрэгтээ гэмшиж хүүдээ бүх үнэнийг хэлсэн тухай, мөн Виолеттагаас түмэн уучлал гуйсан тухай захиаг хүргэж ирнэ. Виолетта захиаг уншаад хязгааргүй баярлаж хайрт хүнээ эргэж  ирэхийг тэсч ядан хүлээнэ.

Альфред ирж хайртууд бие биенээ тэврэн авав. Хөөрхий Виолеттагийн амьд байх хугацаа дуусчээ. Амраг хайрт хүндээ хандаж эмэгтэй хүн болж төрсний энхрий сайхан гэрээслэлээ хэлж амжаад насан эцэслэнэ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр