СТА Гомбын НАМНАНСҮРЭН

Улаанбаатар хотод төрсөн.

1990 онд ХБДС-ийг альт хөгжимчин, багш мэргэжлээр төгссөн. Мэргэжлийн багш: Цогзолмаа, Э.Г.Руколь

1990 оноос УДБЭТ-т альт хөгжимчин, төгөлдөр хуур хөглөгчөөр ажиллаж байна.

2007 онд Соёлын яамны жуух бичиг, 2009 онд МУСТА цол тэмдгээр шагнагдсан.

1990 оноос хойш УДБЭТ-т тоглогдож байгаа дуурь, балет, концерт, радио, телевизийн бичлэг болон тэмдэглэлт ойн концертуудад тоглосон. Мөн хөдөө орон нутаг, хилийн чанадад болсон тоглолтод оролцсон.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр