Шинжилгээний сорьцийг тухай өдрийн орой ХӨСҮТ-д хүргэн өгсний дараа 8-9 цагийн дараа шинжилгээний хариу гардаг бөгөөд Лабораторийн ачааллаас хамаарч 24 цагийн дотор шинжилгээний хариу лаборатороос гарна. Үүний дараа шинжилгээний дагалдах цаас бүхий хариуг нэг бүрчлэн системд бүртгэлжүүлэх ажил хийгддэг учраас шинжилгээ өгснөөс хойш 36 цаг хүртэлх хугацааны дараа хариу 119.мн-д орно.