УГЗ, Концертмейстер Цэцгээгийн МӨНХБОЛД

Улаанбаатар хотод төрсөн.

1983 онд ХБДС-ийг хийл хөгжимчнөөр, 1988 онд Уралын хөгжмийн дээд сургуулийг гоцлол хөгжимчин, багшийн мэргэжлээр төгссөн.

 

1988 оноос УДБЭТ-т хийл хөгжимчин, гоцлол хөгжимчин, концертмейстрээр ажиллаж байна.

1999-04-19 нд П.И.Чайковскийн уран бүтээлээр бие даасан тайлан тоглолт хийсэн.

МУСТА, Хөдөлмөрийн хүндэт медаль, 2012 он Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж,

2012 он УДБЭТ-ын Шилдгийн шилдэг уран бүтээлчээр шалгарсан.

2014 онд УГЗ цолоор шагнагдсан

 

1988 оноос хойш УДБЭТ-т тоглогдож байгаа дуурь болон балетуудад хийлийн гоцлол, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн морин хуурыг тоглодог. Мөн радио, телевизийн бичлэг болон тэмдэглэлт ойн концертуудад тоглосон. Хөдөө орон нутаг, хилийн чанадад болсон тоглолтод оролцсон.

А.Адан "Жизель", А.Батдэлгэр “Гэсэр номун хаан”, Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг”, Ж.Мэнд-Амар "Үйлийн гурван толгой", Ж.Чулуун "Уран Хас", П.И.Чайковский "Нойрссон гүнж" гэх зэрэг олон балетуудыг удирдан тоглуулсан.

 

 

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр