СТА Сосорын НЭРГҮЙ

 1961-1965 онд ХБДС-д суралцаж, хөгжимчин / Флейта/ мэргэжил эзэмшсэн.

1965 оноос УДБЭТеатрт хөгжимчнөөр ажиллаж байна.

 

1981, 1991, 2011 онуудад Ардын хувьсгалын 60, 70, 90 жилийн ойн медалиуд,

1992 онд Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг,

2004 онд МУАХ-ны хүндэт жуух бичгээр шагнагдсан.

 

1988, 1999 онуудад ОХУ-ын Улан-Удэ, Алмата хотуудад зохиогдсон монголын дуурийн өдрүүдэд, мөн 2012 оны 12 мард БНХАУ-ын Тяньжин хотод Сонгодог балет сурталчлах тоглолтод оролцсон. Өнгөрсөн хугацаанд хөдөө орон нутаг 18 аймаг болон сумдад Сонгодог урлагийг сурталчлах урлагийн бригадад оролцож байв.

1986 онд Улсын мэргэжлийн хөгжимчдийн анхдугаар уралдаанд 4-р байр эзэлсэн

  • Хамт олны бүтээл:

1968 онд Монгол улсад анхны үлээвэр хөгжмийн квартет, квинтетийг үүсгэн байгуулж радио телевизэд бичүүлж байв.

2008 оны 10 сард “Алтан намар” улсын хөгжмийн наадамд оролцон Гран-при шагнал хүртсэн.

1965 оноос хойш УДБЭТ-т тоглогдож байгаа дуурь, балет, концерт, радио, телевизийн бичлэг болон тэмдэглэлт ойн концертуудад тоглосон. Мөн хөдөө орон нутаг, хилийн чанадад болсон тоглолтод оролцсон.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр