Ж.Пуччини - Чио Чио Сан

Удирдаач: Ц.Баатаржав УГЗ, Н.Туулайхүү

Найруулагч: Х.Уртнасан АЖ 

Зураач: Ч.Гунгаасүх АЗ 

Хормейстер : Ж.Хайдав СТА, Н.Дашбямба СТА

 

  • Хөгжмийн зохиолч: Ж.Пуччини
  • Төрөл Дуурь
  • Он 2018

Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччини “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатан” дууриа анх 2 үзэгдэлтэй бичсэн бөгөөд хамгийн анхны тоглолтыг1904 онд алдарт Ла Скала театрт тоглоход үзэгчид огтхон ч хүлээж аваагүй байна. Тиймээс Пуччини богино хугацаанд дууриа засч гурван үзэгдэлтэй болгон бичсэнийг Брессиагийн театрт тоглоход гайхалтай амжилттай олжээ. Дуурийн цомнолыг Л.Иллиса, Ж.Жакоса нар зохиолч Ж.Л.Лонгийн “Эрвээхэй хатан” туужаас сэдэвлэн бичсэн байна. 1906 онд Пуччини 3 дахь хувилбараа бичиж Нью- Йоркийн театрт тоглуулаад 1907 онд 4 дэх хувилбар болгож зарим хоолойг нэмсэн нь Парист анх тоглогдсон байна. Хамгийн сүүлд буюу 1907 оны сүүлээр Пуччини нэгтгэн засварлаж эцсийн хувилбарыг гаргасан нь “Үндсэн эх” хэмээн нэрлэгдэж дэлхий дахинаа тоглогдож байна. “Чио Чио Сан” дуурь дэлхий дахинаа тогтвортойгоор хамгийн их тоглогддог дуурийн зургаадугаарт бичигдэж байна.

Дээш