Ж.Пуччини - Тоска

Удирдаач: Ч.Жамсранжав УГЗ, Ж.Бүрэнбэх УГЗ 

Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ 

Зураач: Ч.Гунгаасүх АЗ 

Хормейстер : Ж.Хайдав СТА, Н.Дашбямба СТА

 

  • Хөгжмийн зохиолч: Ж.Пуччини
  • Төрөл Дуурь
  • Он 2017

Ж.Пуччини нэг удаа В.Сардугийн “Флория Тоска” жүжгийг үзээд сэтгэл нь маш их хөдөлж, өөрийн алдарт дууриа бүтээсэн гэдэг. Энэхүү дуурь нь хайр дурлал, аллага, өс хонзон, чин үнэнч сэтгэлийнхөө төлөө амиа хорлосон эмгэнэлт түүхийг өгүүлсэн бөгөөд дэлхийн шилдэг дуучдын тоглолтын урын санд зайлшгүй багтаж байдаг алдарт уянгын аринуудыг багтаасан бүтээл юм. Задгай уянгалаг дуугаараа Тоска улс төрийн тогтворгүй байдал, гэмт хэргийн ертөнцийн төсөөллийг бий болгодог. Уг дуурийн хорон санаат дүр болох цагдаагийн дарга Скарпья төрийн дайснуудыг хайр найргүй тамлан зовоодог. Түүний гүн, өтгөн, бараан хөгжим болон Тоска, Каварадосси хоёрын төгс төгөлдөр хайрыг илэрхийлсэн уянгалаг аринууд, хоршил нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг зуун жилийн турш байлдан дагуулсаар байна. Энэ удаагийн тоглолтонд Монгол улсын Соёлын элч дуучин, МУГЖ Э.Амартүвшин болон БНБУлсын София үндэсний дуурийн театрын гоцлол дуучин Д.Баясгалан нар эх орондоо ирж үзэсгэлэнт Тоска, шунаг Скарпья нарын дүрд дуулах юм. Мөн ОХУ- ын Буриад улсын театрын гоцлол дуучин М.Пирогов ирж Каварадоссийн дүрийг бүтээнэ. 

Дээш