В.А.Моцарт - Дон Жуан

Удирдаач: Н.Туулайхүү УГЗ 

Найруулагч: Ребека Бланкеншип 

Тайзны зураач: О.Шуяан 

Хувцасны зураач: Г.Оюун СТА 

Дон Жуан- Завхай эр 

Командор- Хотын дарга 

Донна Анна- Командорын охин 

Дон Оттавио- Түүний сүйт залуу 

Донна Эльвира- Дон Жуаны эхнэр 

Лепорелло- Дон Жуаны туслах

Мазетто- Тариачин 

Церлина- Түүний эхнэр 

  • Хөгжмийн зохиолч: В.А.Моцарт
  • Төрөл Дуурь
  • Он 2014

  

1-р үзэгдэл

Севиль хотын шөнө. Завхай Дон Жуан охидыг эргүүлж байх үеэр зарц Лепорелло нь ээлжит манаандаа гарч байна. Энэ удаа Дон Жуан хотын даргын охин Донна Аннаг эргүүлэхээр нүдэндээ баг өмсөж унтлагын өрөөнд орсон байжээ. Сандарсан Донна Анна  гүйн гарч ирсэн боловч үл таних завхай эрд илбэдүүлэн хүч сулрана. Донна Аннагийн эцэг Коминдор охиноо хамгаалж Дон Жуантай халз тулалдаж нас барна. Лепорелло, Дон Жуаныг  хөтлөн зугтаж одно.Донна Анна ухаан орж үхсэн эцгийнхээ дэргэд гуниглан суухад сүйт залуу Дон Оттавиа нь ирнэ. Донна Анна эцгийнхээ өшөөг авч өгөхийг гуйхад Дон Оттавиа зөвшөөрнө.  Дон Жуанд урд нь хайр сэтгэлээрээ тоглуулсан Эльвира бүсгүй уур хилэнтэй  гарч ирэх бөгөөд Дон Жуан  түүнийг танилгүй ирж шалиглах гэсэн боловч хэрэг бүтэлгүй болно.  Дон Жуан Эльвираг Лепореллотой  үлдээгээд зугтах ба Лепорелло Эльвираг тайвшруулах  аргаа олж ядна.  Тариачин хос Мазетта,Церлина нар хуримлахаар бэлдэж байх үеэр Дон Жуан зочдыг гэр лүүгээ урин Церлинагийн сүйт хархүү Мазеттаг хүчээр зайлуулах үүргийг Лепореллод  өгөөд өөрөө Церлинагийн толгойг  эргүүлэхээр үлдэнэ. Энэ үед Эльвира ирж Церлинаг түүнээс салган авч одно. Дон Оттавио Донна Анна  нар Дон Жуантай  тааралдаж Комендорыг  алсан хүнийг  олоход туслахыг хүсэх ба Дон Жуан хуурмагаар зөвшөөрнө.  Эльвира дахин ирж Дон Жуаны бузар булайг олон түмэнд дэлгэнэ. Хүмүүс тарж Дон Жуан  мөн бултан орно. Өшөө хорслоор дүүрсэн  Донна Анна  дахин Дон Оттавийг ятгахад тэрээр Дон Оттавио шийдвэртэйгээр андгайлна.  Дон Жуаны гэрт. Церлина өөрийг нь  буруугаар ойлгож уурлаж гомдсон  Мазеттаг тайтгаруулна. Дон Жуан  болон зочид орж ирэх чимээгэээр Церлина Мазетта хоёр талд нуугдана. Дон Оттавио, Донна Анна, Донна Эльвир гурав хамтран Дон Жуаныг чадахаар баг өмсөн ирсэн байна.  Танхимд зочид бүжиглэж байх үеэр Лепорелло Мазеттаг хүчээр саатуулж байх хооронд Дон Жуан Церлинаг өрөө рүүгээ оруулна.  Церлинагийн хашгирах чимээгээр бүгд сандран үймэх ба Дон Жуан хэргийн гол эзнээр Лепореллог болгон гүтгэнэ. Дон Жуаныг  таньсан Оттавио, Анна, Эльвира гурав багаа хуу татан бүхнийг илчилнэ. Дон Жуан заль хэрэглэн найрыг үймүүлж тараана.

2-р үзэгдэл

Энэ бүхнээс залхсан Лепорелло ажлаасаа гарахаар шийдтэл Дон Жуан түүнд их мөнгө амлана. Гэнэт тагтан дээр  Эльвира гарч ирэх ба Дон Жуан шинэ арга сэдэж Лепореллотой хувцсаа солин өмсөнө.  Лепореллог Дон Жуантай андуурсан Эльвира буун ирж түүнд бүх сэтгэлээ илэрхийлэх үед Дон Жуан чанга чимээ гарах  тэр хоёр тал зугтахад хүргэнэ.  Дон Жуан Эльверагийн тагтны дөр зарц бүсгүйд нь зориулан дуулж байтал Мазетто зэвсэглэсэн  тариачдын хамт Дон Жуаныг  эрсээр хүрч ирнэ.  Лепореллогийн хувцастай Дон Жуан тэднийг хуурч явуулаад Мазеттог зодож шархдуулна.  Церлина шархадсан Мазеттог олж эмчилнэ.  Харанхуйд төөрсөн Эльвира, Лепорелло  нар Оттавиа, Анна, Церлина, Мазетто нартай  тааралдах  ба Дон Жуаны  хувцастай Лепореллог  тэд залхаах гэтэл  тэрээр өөрийгөө илчилж  аргалан мултарна. Дон Жуан  Лепорелло хоёр оршуулгын  газар уулзаж  хувцсаа  буцааж солино.  Гэнэт үхсэн Коминдорын дуу хаоолой тэдэнтэй  ярилцана. Лепорелло сүнсээ зайлтал айх ба Дон Жуан үл тоомсорлосон  түүнийг  оройн зоогт урина.  Дон Оттавиа, Дон Жуанаас өшөө авахаар эргэлтгүй шийдсэнээ Донна Аннад мэдэгдэнэ.Дон Жуаны  гэрт оройн зоог барих үеэр Эльвира ирж түүнд одоо болтол хайртайгаа илэрхийлээд буруугаа хүлээж өөрчлөгдөхийг гуйхад Дон Жуан үүнийг нь бүр зугаа цэнгэл болгон даапаална.  Энэ үеэр үхсэн Коминдорын  сүнс тэднийд ирж Дон Жуаны нүглээ наминчлахыг шаардаж түүнийг үхэл рүү илгээнэ. Өшөө авагчид бүгд Дон Жуаныг шударга ёсоор шийтгэхээр ирсэн боловч хожимджээ.  Лепорелло Дон Жуаныг нөгөө  ертөнц рүү яаж явсан тухай ярихад “нүгэл нүдээрээ” хэмээн бүгд санал нэгтэй байгаагаар дуурь төгсөнө.        

Дээш