МОНГОЛ УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР
7011 0397
Email: info@opera-ballet.mn
Сүхбаатарын талбайн гудамж, Улаанбаатар 14200, Монгол Улс
БайршилИх зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавьжээ. Үндэсний бахархалт бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг хөгшид залуус, хүүхэд багачууд бүгд үзэх дуртай билээ. Тиймээс ч Юндэн, Нансалмаа, Балганы түүхийг сонсоогүй нэг ч Монгол хүн байхгүй байх. Эртнээс Монголын сайхан эрийн шинжийг Юндэнгээр, сайхан эмэгтэйн шинжийг Нансалмаагаар төлөөлж ирсэн. “Учиртай гурван толгой” дууриа та энэ улиралд алдалгүй үзээрэй.