Ц.Нацагдорж - Үүлэн заяа

Хөгжим: Ц.Нацагдорж ТШ 

Цомнол: Ш.Шажинбат 

Удирдаач: Н.Туулайхүү УГЗ 

Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ 

Зураач: Ч.Гунгаасүх АЗ 

Хормейстер : Ж.Хайдав СТА

 

  • Хөгжмийн зохиолч: Ц.Нацагдорж
  • Төрөл Дуурь
  • Он 2018

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж нь Монголын орчин цагийн хөгжмийн хөгжилд онцгой гавъяа байгуулсан хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд 4 дуурь, 1 бүжгэн жүжиг, 30 шахам симфони бүтээл, мөн тооны кино, жүжгийн хөгжим зэрэг олон зуун бүтээл туурвисан юм. "Үүлэн заяа" дуурьт хөгжмийн зохиолч хар хорын тэмцэл, сайн муугийн явдлыг симфонийн арга барилаар илэрхийлэхийн сацуу хөгжмийн өрнүүлэг, ярилцал хэлбэрийг чадамгай ашигласнаараа манай дуурийн уламжлалт хэв маягт шинэчлэл хийсэн, уран сайхны онцгой ач холбогдолтой бүтээл болсон юм. "Хөгжимдөх тусам ухаан суулгах хөгжим" хэмээн үнэлэгдсэн "Үүлэн заяа" дуурийг та бүхэн УДБЭТ-ын тайзнаас сонсохыг урьж байна.

Дээш