Г.Доницетти - Лучиа Ди Ламмермур

Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ 

Найруулагч: Ан Ху Вон СТА 

Тайзны зураач: Г.Ганбаатар УГЗ 

Хормейстер : Н.Дашбямба СТА 

Хувцасны зураач: Г.Оюун СТА

 

  • Хөгжмийн зохиолч: Г.Доницетти
  • Төрөл Дуурь
  • Он 2018

Г.Доницеттийн “Лучиа ди Ламмермур” дуурийн цомнолыг Английн нэрт зохиолч В.Скоттын “Ламмермурын сүйт бүсгүй” хэмээх тууж дээр үндэслэн зохиогч С.Каммарано бичсэн байна. Дуурь олон алдартай ари, хөгжмийн хэсэгчилсэн бүтээлүүдийг агуулсан нь дэлхийн хөгжмийн түүхэнд ихэд алдаршжээ. Лучиа ди Ламмермур" нь сопрано хоолойтнуудын хүч, авьяасыг сорьдог хүнд ари, уянгалаг хөгжмөөрөө алдартай бүтээл юм. Үйл явдал Шотландын зүүн өмнөд хэсэгт эрх мэдэл, хөрөнгө мөнгө, хар буруу санааны золиос болсон хайр дурлалын тухай өгүүлэх болно. Г.Доницетти энэхүү бүтээлээ бичиж ийнхүү алдарт хүрсэнд түүний хөгжмийн зохиолчийн нэр хүнд төдийгүй тухайн үед Шотландыг ихээхэн сонирхож байсан Европын бусад улс орнуудын улс төрийн сонирхол ихээхэн нөлөөлсөн гэж түүхчид үздэг байна. “Лучиа Ди Ламмермур” дуурийн анхны тоглолт 1835 оны 9-р сарын 26-нд Наплесийн “Сан- Карло” театрт болжээ.

Дээш