Ж.Бизе - Кармен

Удирдаач, найруулагч: Ж.Бүрэнбэх УГЗ 

Тайзны зураач: Г.Ганбаатар УГЗ 

Хувцасны зураач: Г.Оюун СТА 

Хормейстер: Н.Дашбямба СТА 

Бүжиг дэглээч: Х.Гэрэлчимэг ГЖ

Кармен- Тамхины үйлдвэрийн ажилчин цыган хүүхэн 

Дон Хозе- Түрүүч 

Эскамильо- Бухтай тулалдагч 

Данкайро- Хилийн хулгайч 

Ремендадо- Хилийн хулгайц 

Цунига- Ахмад 

Моралес- Түрүүч

Микаэла- Хозегийн сүйт бүсгүй 

  • Хөгжмийн зохиолч: Ж.Бизе
  • Төрөл Дуурь
  • Он 1985

Анх 1875 онд Ж.Бизе “Кармен” дуурийг Парис хотноо тавьсан ч тухайн үедээ амжилтгүй болжээ. Гэвч одоо энэ дуурь нь дэлхийд хамгийн их тавигдсан дуурь болоод байна. Шинээр тавигдаж байгаа хүүхдийн хөгжмийн боловсролд зориулсан “Кармен” дуурийн анхны жүжгийн цомнолын зохиолч П.Меримэ болон хөгжмийн зохиолч Ж.Бизе нарын эх дуурийн зохиолтой уялдуулан тавьжээ. Хүүхэд, залуучууд үзэхэд илүү ойлгомжтой болгох талаас энэхүү тавилтыг сонгов.

1-р үзэгдэл  

Испанийн өмнө зүгт Севил хотод, талбай дээр хамгаалагч цэрэг, хүүхдүүд, эмэгтэйчүүдийн дунд ажиглахад Кармен харагдсангүй. Тэнд байсан эрчүүд Карменыг өөрийн амрагаа болгохыг мөрөөдөж байлаа. Кармен “Хабанера”-г дуулж байлаа.  Дон Хозе Карменыг яагаад цэцгийн баглаа түүн рүү шидсэн болох түүний сэтгэлийг өөртөө татсан болохыг ойлгосонгүй. Цэргүүд  Карментай хамт ажилладаг тамхины үйлдвэрийн эмэгтэйчүүдийн хоорондох зодооныг зогсоохоор ирээд, Карменийг шоронд хорихоор шийдэв. Кармен хэрвээ түүнийг суллаж явуулбал түүнийг хайрлах болно гэдгээ Дон Хозед амлалаа. 

 2-р үзэгдэл  

Дэн буудалд Карменийг бүжиглэж байхад, залуухан бухтай тулалдагч Эскамилио ирэн түүнд татагдана. Харин Кармен дөнгөж шоронгоос гаргаад байсан Дон Хозегоо хайрласаар л байлаа ...  Хайрт Дон Хозег нь цэргийн хорооноос нь дуудаж байгаа бүрээний дуу сонсогдоно. Тэр үед Дон Хозед зориулан Кармен бүжиглэж дуулж байлаа. Дон Хозе цэргийн хороо луугаа явсангүй. Эцэстээ Дон Хозе хориотой наймаа хийхээр шийдэн Карментай хамт явлаа. 

3-р үзэгдэл

Хориотой, хууль бус наймаачид ууланд явж байх үеэр Дон Хозе өөрийнхөө эхийг санагалзаж байгааг харсан Кармен эхийгээ хайхаар явахыг түүнд зөвлөлөө. Кармен хөзрөөр өөрийгөө мэргэлтэл түүнийг үхэл тун ойрхон түүний хажууд ирсэн тухай мэргэнд буулаа. Бүх наймаачдын дунд Дон Хозе Карменыг хардана.  Кармений шинэ хайр Эскамилиог болсон тухай бүгд ойлгоно. 

4-р үзэгдэл  

Севил хотын баяр дээр Эскамилио бухын тулаанд бэлдэж байх үеэр эмэгтэйчүүд цугларсан бөөн хүмүүсийн дунд Дон Хозег нуугдаж байна хэмээн Карменд сануулав. Кармен, Дон Хозе хоёрын нүүр тулгарах мөчид, Дон Хозе түүний амийг хөнөөснийхөө дараа, “Би Карменд маш их хайртайдаа түүнийг  алчихлаа намайг баривчлаач” хэмээн хэлнэ. 

Дээш