Ж.Верди - Травиата

Удирдаач: Н.Туулайхүү УГЗ 

Найруулагч: Ан Ху Вон 

Тайзны зураач: Г.Ганбаатар УГЗ

Хормейстер : Н.Дашбямба СТА 

Хувцасны зураач: Г.Оюун СТА 

Бүжиг дэглээч: Э.Эрдэнэжаргал СТА

Виолетта 

Флора- Түүний найз 

Альфред Жермон 

Жорж Жермон- Альфредын эцэг 

Аннина- Виолеттагийн зарц 

Гастон- Виолеттагийн танил 

Дюфоль- Гүн 

Маркиз Обиньи 

Гренвиль- эмч 

  • Хөгжмийн зохиолч: Ж.Верди
  • Төрөл Дуурь
  • Он 2015

НЭГДҮГЭЭР   БҮЛЭГ

Парис хотынхны дунд хөнгөмсөг амьдрал. үзэсгэлэн гоо зүс царай, төрөлх ухаан санаагаараа нэрд гарсан Виолетта Валери, ужиг өвчнөөс ангижирч эрүүл энх болсныхоо баярыг тэмдэглэхээр   зочдыг  урьжээ. Зочдын дунд Виолеттагийн хамгийн дотнын нөхөд болох Дюфоль гүн, эмч Гренвиль найз бүсгүй Флора нар   байна. Виолеттагийн сайн танил Гастон, найз нөхөр Альфред Жермоны хамт орж ирэхэд гэрийн эзэгтэй  баясгалантай угтан очно. Гастон, түүний найз Альфред Виолеттад ухаангүй хайр сэтгэлтэй болсныг бүсгүйд шивнэж амжина. Хажуугийн тасалгаанд хөгжим цууриатаж эхлэхэд Виолетта, зочдоо бүжигт уриад өөрийнх   нь  бие  тавгүй   байсан  учир   үлдэнэ. Альфред бүсгүйд ойртон, оргилж хөөрсөн сэтгэлээр  өөрийн хайр дурлалыг илчилнэ. Виолетта анхандаа тоглоом болгон өнгөрөөх гэсэн боловч залуугийн үнэнхүү илчлэх гал халуун   сэттэлийн   илчинд   автагдсаар байна. Виолетта, Альфредын хайр дурлал ариун бөгөөд эргэшгүй гэдгийг ухамсарлахдаа хэзээчгүйгээр хайрлан дурлах гүн их сэтгэлд автагдаж байгаагаа мэдэрнэ.

 ХОЁРДУГААР БҮЛЭГ НЭГДҮГЭЭР  ҮЗЭГДЭЛ

 Виолетта бүх бие сэтпгэлээ хайрт Альфреддаa зориулан, өнгөрсөн зам мөрөөсөе үүрд татгалзсан байлаа. Флорагаас ирүүлсэн урилгыг уншиж,   инээмсэглэн   үл   тоомсорлоно. Уршигт урьдын амьдралдаа эргэн орох байтугай өчүүхэн бага хугацаанд ч холдож салахын аргагүй Альфредтайгаа хорвоогийн хамгийн сайн сайхан аз жаргал  бүхнийг амсан   сууна. Энэ үеэс Альфредын эцэг Жорж Жермон ирж Виолеттагийн садар самуун нэр алдар, хүүгийнх нь нэр төрд хортойгоор барахгүй сурвалжит баян хүнтэй амьдралаа холбох гэж буй Альфредыи дүү охины амьдралд ч их гай тотгор учрууулах гэж байгааг тайлбарлаад Альфредыг үүрд орхихыг шаардана. Хайртынхаа болон түүний төрөл төрөгсдийн аз жаргалыг, хувийн аз жаргалаасаа дээгүүрт үзсэн Вио-летта Альфредийг орхих ам тангараг    эцэгт нь   өгнө. Виолетта «Баяр хөгжөөнт урьдынхаа амьдралд эргэж буцлаа» гэж хайрт хүндээ бичиж суутал Альфред  орж ирнэ. Эцэг хүү хоёрын уулзахад саад болохгүйг хичээсэн Виолетта, хайрт хүнээ нулимс дүүрэн нү-дээр харж сэтгэлдээ салах ёс хийгээд , гарч явна. Альфред зарцын авчирч өгсөн Виолеттагийн захиаг задлаж уншмагц хамаг биеэр нь хүйт оргих шиг болов. Ширээн дээр байгаа Флорагийн урилгыг харсан Альфред Виолеттагийн захианы үнэн болоход иттэж, хойноос нь очиж өс ханзонгоо авахаар шийднэ. 

ХОЁРДУГААР   ҮЗЭГДЭЛ

Гэрэл гагээ цацарсан том танхимд наргиан  цэнгээн болж, янз бүрийн    баг   өмссөн     зочид    бүжиглэж байгаа нь   Флорагийн гэр   ажээ. Альфред   ирнэ. Альфред хөзрийн ширээ рүү очих үес Виолетта Дюфоль гүнгийн хамт орж ирнэ. Альфред тэднийг онц анхаарахгүйгээр өмнөө овоорч байгаа хожлын   мөнгийг   цуглуулж   байна. Виолетта, Альфредэд гүн Дюфолийн хардлагаас болгоомжлохыг хүсэхэд Альфредын эгдүүцсэн сэтгэл улам оргилно. Виолетта, Альфредэд бүх үнэнийг тоочин хэлэхийг хүсэвч өвгөн Жермонд өгсөн тангаргаа бодож биеэ барина. Бачимдаж бухимдсан Альфред зочдын нүүрэн дээр цугларсан бүх мөнгөө хөөрхий бүсгүй рүү чудуудаж,гомдсон сэтгэлийн гашуун доромжлолын үгийг давхцуулан хэлнэ. 

ГУРАВДУГААР   БҮЛЭГ

Виолеттагийн унтлагын өроө, бүдэг гэрэлтэй, тохигүй байна. Виолетта хүндэрсэн өвчний улмаас опноосоо босож чадахгүй хэвтэнэ. Гудамжнаас багт наaдмын баяр хөөрийн чимээ сонсогдоно. Эмч Гренвиль ирж Биолеттагийн сэтгэлийг тайвшруулаад, зарц бүсгүйд нь эзэн авхай нь амьдрал, хурмаар  тооцогдож  байгааг мэдэгдэнэ. Энэ үед өвген Жермоноос, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хүүдээ бүх үнэнийг хэлсэн тухай, мөн Виолеттагаас түмэн уучлал гуйсан захиаг Виолетта хулээн  авлаа. Хязгааргүй баярласан Виолетта хайрт хүнээ ирэхийг тэсч ядан хүлээнэ. Альфред ирж хайртнууд бие биенээ тэврэн авав. Хөөрхий Виолеттагийн амьд байх хугацаа дуусчээ. Амраг хайрт хүндээ хандаж, эмэгтэй хүн болж төрсний энхрий сайхан гэрээслэлээ хэлж амжаад насан эцэслэнэ. 

Дээш