Мэдээлэл

П.И.ЧАЙКОВСКИЙ "ХУНТ НУУР" БАЛЕТ 2022 оны 03-р сарын 05, 06 өдрүүдэд 17:00 цагаас

2022-02-23
Оруулсан Админ, 1566 үзсэн

"Хунт нуур" балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай гарах энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг.Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж.Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг.
"Хунт нуур" балет манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 6-р сарын 28-ны өдөр Удирдаач УГЗ Ж.Чулуун, Балетмейстер АЖ,ТШ, ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар тоглож байсан юм.
ДҮРҮҮДЭД:
ОДЕТТА /Тэргүүн цагаан хун/
ЗИГФРИД /Ханхүү/
ОДЕЛЛИЯ /Ротбартын охин, хар хун/
РОТБАРТ /Хорон санаат шидэт хар шувуу/
ВОЛЬФАНГ /Ордны хүмүүжүүлэгч/
ЭЗЭН АВХАЙ
АЛИА САЛБАДАЙ
ЗИГФРИДИЙН НӨХӨД
ХУНГУУД

Бусад мэдээ
Дээш