Мэдээлэл

А.Адан "Жизель" балет

2020-10-10
Оруулсан Админ, 440 үзсэн

Хөгжим: А.Адан
Цомнол: Т.Готье, Ж.Сен-Жорж
Балетмейстер: Ф.Г.Кайдани
Удирдаач: Ц.Мөнхболд МУУГЗ
Ерөнхий зураач: А.И.Морозов
Тайзнаа анх тавигдсан: 1841
“ЖИЗЕЛЬ”
/Хоёр бүлэгт балет/
Усан үзмийн тариалан, түнэр шугуйн завсарт эгэл жирийн хэр нь аз жаргал бялхсан бяцхан тосгон оршино. Ургацын баярын завгүй өдрүүд үргэлжилж, тосгоныхон инээд хөөр дүүрэн байх агаад хүн бүрийн хайрыг татсан хонгорхон бүсгүй Жизельд ойн цагдаа Ханс хором тутам сэтгэлээ илэрхийлэх ажээ. Гэвч Жизель тариачны дүрд хувирсан гүн Альбертад хэдийнээ дурласан байлаа...
Адольф Шарль Адан хэмээх нэрийг урлагийн түүхнээ мөнхөлсөн энэхүү эмгэнэлт бүжгэн жүжиг 1841 оны 6-р сарын 28-ны өдөр Парисын Гранд Опера театрт ийнхүү амилж байжээ. Тэр өдрөөс хойш хоёр зууны турш хэд дахин үзсэн ч ханамгүй гайхалтай бүтээл хэвээр байж, олны талархлыг хүртсээр байна. Нөгөө ертөнцийн охин сүнснүүдийн гайхам сонин бүжгийг харуулахын тулд пуанты буюу хөлийн хуруун дээрээ явах үзүүлбэрийг илүү боловсронгуй болгосон, түүнчлэн хөнгөн сүнсний нисэх мэт хөдөлгөөн, жингүй мэт агаарт хөвж харагдах олон хүнд үзүүлбэрийг баяртай, гунигтай олон хөгжимтэй хослуулан бүжиглэж, мөн жүжиглэж болохыг анх харуулснаараа "Жизель" сонгодог урлагийн ертөнцөд балетын эзлэх байр суурийг өндөрт өргөсөн хүндтэй бүтээл юм.
19-р зуунд барууны орнуудад урлагийн хямрал болж байхад оросын тайзнаа "Жизель" улам бүр төгөлдөржин хөгжиж, өнөөдөр дэлхий дахинаа оросын сонгодог дэглэлтээр илүү мэдэх болжээ. Энэ хувилбараар 1979 оноос эхлэн ДБЭТ-ын тайзнаа тавигдаж байгаа билээ.
Гал халуун дурлал, хууран мэхлэлт, итгэл найдвар, гуниг гансрал, үхэл. Гэвч үхлээс хойш ч амьдарсаар байх хайр сэтгэл, сүнсний ертөнц. Энэ бүх үйл явдлын нэгэн хэсэг болж балетын урлагийн гайхамшгийг мэдрэх Таны үдэш 2020 оны 10 сарын 11, 18
2020 оны 10-р сарын 11-ний өдөр
ДҮРҮҮДЭД:
ЖИЗЕЛЬ: Б.Саруул МУСТА
АЛЬБЕРТ: А.Эрдэнэболд МУСТА
ГАНС: Э.Эрдэнэжаргал МУСТА
МИРТА: Б.Баасансүрэн МУСТА
БЕРТА: Б.Туул МУСТА
БАТИЛЬДА: О.Олонбаяр
ЯЗГУУРТАН: Ц.Төмөрсүх МУСТА
ВИЛЬФРИТ: С.Ганбат МУСТА
ПА-ДЕ-ДЕ: Ч.Дүүрэнжаргал, Д.Нацагдорж
2 ВИЛЛИС: Б.Энхтуул МУСТА, Б.Халиунаа
ДБЭТ-ын симфони найрал хөгжим, балетын жүжигчид, МУК-ын оюутан сурагчид оролцоно.
2020 оны 10-р сарын 18-ны өдөр
ДҮРҮҮДЭД:
ЖИЗЕЛЬ: М.Нандинцэцэг МУСТА
АЛЬБЕРТ: Ө.Мөнхжин
ГАНС: А.Тэмүүлэн
МИРТА: Г.Батчимэг МУСТА
БЕРТА: Б.Туул МУСТА
БАТИЛЬДА: О.Олонбаяр
ЯЗГУУРТАН: Ц.Төмөрсүх СТА
ВИЛЬФРИТ: С.Ганбат МУСТА
ПА-ДЕ-ДЕ: Г.Нямцэрэн, Х.Галтулга
2 ВИЛЛИС: Г.Нямцэрэн, Б.Мөнхнаран
ДБЭТеатрын симфони найрал хөгжим, балетын жүжигчид, МУК-ын оюутан сурагчид оролцоно.

Бусад мэдээ
Дээш