Мэдээлэл

УДБЭТ-ийн ахмад уран бүтээлч, МУГЖ Д. Пүрэвсүрэнгийн 90 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно.

2019-06-20
Оруулсан Админ, 220 үзсэн

УДБЭТ-ын хамт олон 2019 онд нилээд олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа билээ. Бид театрын түүхийг бичилцсэн үе үеийн уран бүтээлчидээ алдаршуулж, ойн болон тэмдэглэлт үйл ажилллагааг зохион байгуулан ажиллаж байна. УДБЭТ-ын ахмад уран бүтээлч МУГЖ Д.Пүрэвсүрэнгийн 90 насны ойд зориулан Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой ” дууриа тоглон, хүндэтгэл үзүүлэх гэж байна. УДБЭТ-ын ахмад уран бүтээлч Д.Пүрэвсүрэн нь тус дуурийн гол дүр болох Нансалмаа, Хоролмаагийн дүрийг бүтээж байсан бидний хүндэт ахмад уран бүтээлчдийн нэг юм. МУГЖ Д.Пүрэвсүрэн нь 1929 онд Булган аймгийн Булган сумын нутагт төржээ. Тэрээр 1942 онд ХЦДБЧ-д дуучнаар орж, 1948 онд УХД-д жүжигчин болсоноос хойш 1960 он хүртэл теарт тоглогдсон бүх жүжгийн гол дүрүүдийг бүтээсэн байна Тэрээр 1950–иад оноос эхлэн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад, 1970-аад оноос Хоролмаагийн дүрийг бүтээж эхэлсэн бөгөөд эсрэг дүрийн 2 эмэгтэйн дүрийг амжилттай бүтээсэн шилдэг уран бүтээлчдийн нэг юм. Театрын тайзнаа бүтээсэн олон дүрүүдийн нэг нь Учиртай гурван толгой дуурийг гол дүрүүдээс гадна “Хан бүргэд” дуурийн Норовлхам, Халиуны дүр, “Үнэн” дуурийн Ядмаагийн дүр, “Хөхөө Намжил” дуурийн Уянгийн дүр гэх мэт үндэсний олон дуурийн дүрийг амжилттай бүтээсэн байна. Ийнхүү УДБЭТ-ын хүндэт, уран бүтээлчийн 90 насны ой энэ жил тохиож байгаа тул УДБЭТ-ын хамт олон МУГЖ Д.Пүрэвсүрэн гуайд хүндэтгэл үзүүлж 06-р сарын 22-ны өдөр “Учиртай гурван толгой” дуурийн тоглох гэж байна.

Бусад мэдээ

Дээш