Мэдээлэл

Ялалтын баярт зориулсан А.П.Бородин "Игорь ван" дуурь тоглоно

2019-05-07
Оруулсан Админ, 465 үзсэн

1945 оны энэ өдөр зургаан жил үргэлжилсэн Эх орны дайн буюу Дэлхийн II дайн дуусч нацист Герман улс бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Зөвлөлт холбоот улс ялалт байгуулж дэлхий дахинд энх тайван авчирсан билээ. Тиймээс энэхүү ялалтыг Оросын ард түмэн баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлснээр өнөөдрийг хүрсэн. Хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүндэтгэл үзүүлэхээр УДБЭТеатр ОХУ-ын элчин сайдын яамтай хамтран А.П.Бородин "Игорь ван" дуурийг /Театрчилсан/ хэлбэрээр 2019 оны 05 сарын 09-ны өдөр 19:00 цагаас тоглоно. Тус дуурийг ОХУ-ын Красноярск хотын дуурийн театрын найруулагч, удирдаач А.П.Чепурной удирдах юм.

Бусад мэдээ
Дээш