Мэдээлэл

УДБЭТеатр, БНСУ-ийн “WISE” балетын компанитай хамтарсан “HIGH FEELING” тоглолтыг зохион байгуулана.

2019-03-12
Оруулсан Админ, 37 үзсэн

УДБЭТ-ийн хамт олон 2019 онд гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор нилээд олон томоохон ажлуудыг төлөвлөсний нэг нь БНСУ-ийн “WISE” балетын компанитай  хамтарсан “HIGH FEELING” тоглолтыг зохион  байгуулах юм. Тус арга хэмжээ нь хоёр улсын хоорондийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчид нь харилцан туршлага солилцох   ач холбогдолтой юм.

“ Wise” балет театр нь Солонгос улсад анх 2005 оноос тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд жилдээ гадаад болон дотоодын 80 гаруй балет тоглолтуудыг явуулдаг байгууллага юм. Тус театр олон төрлийн балет бүжиг, тэдгээрийг багтаасан бүжгийн өв соёлыг классик балеттай бүтээлчээр хослуулж балет урлагийн гайхамшгийг үзэгчдэд хүргэх, мөн энэ урлагийн хэм хэмжээг тэр хэвээр хадгалж үлдэхийг зорин ажилладаг  аж.

“HIGH FEELING”  хамтарсан модерн балетын тоглолт  нь  орчин үеийн шинэ шилдэг бүтээлүүдээс бүрдэж  байгаа юм.  Тус тоглолтын  онцлог бүтээлүүдээс дурьдвал:

  1. Les Movement( Ким Юун Гёл-дэглэлт)

Энэхүү бүжгийн тавилт нь балет бүжгийн уран хөдөлгөөнүүдийг хөгжмийн аятай хослуулан өрнөж буй үйл явдал, түүний мэдрэмжийг бүжигчид болон үзэгчдэд илүү ихээр таниулахыг эрмэлзсэн бүтээл юм. “Les Movement” нь 2014 онд дэглэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тоглогдсоор байна. Мөн энэ хугацаанд бүжгийн дэглэлтийг нэлээдгүй  шинэчилж бүжгийн хүнд элементүүдийг нэмсэн нь энэ бүтээлийг илүү сайн  бүтээл болгосон.

  1. Intermezzo( Жү Жэ Мэн)

Өчигдөр өнөөдрийн ялгаа үл харагдах нэг хэв маягын амьдралд өөрийгөө танихаа больтлоо мартаж хүн хоорондын харилцаа, сэтгэл хөдлөлөөс зугтаж хуурамч зүйлруу тэмүүлж буй хүн болж хувирна

  1. Utopia (КИМ СУН Мин)

Wise Ballet театрын бүжиг дэглээч Ким Сун Мин нь энэ эргэх орчлонд хүн бүр өөрийн хүсэл зорилгыг гүйцэлдүүлэх, аз жаргалтай амьдрах дэлхий ертөнц төсөөллийн ертөнцийг би болгож түүнээсээ санаа авч энэхүү бүтээлийг дэглэсэн.

    4. ”Дөрвөн өнгө” балетын хэсгээс / дөрвөн өөр балетмейстерүүдийн өнгө төрх, мэргэжлийн ур чадвар/

  1. Хюго Вера “Диваажин энд байна” балетын хэсгээс

Бусад мэдээ

Дээш