Мэдээлэл

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА

2019-03-12
Оруулсан Админ, 577 үзсэн

Нэг: Улсын дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тавигдах Д.Нацагдорж, Б.Дамдинсүрэн нарын   “Учиртай гурван толгой” дуурийг шинэчлэн тавих мэргэжлийн багийн сонгон шалгаруулалтыг  нээлттэйгээр зарлаж байна.

  • Багийн бүрэлдэхүүнд :
    • Найруулагч
    • Удирдаач
    • Тайзны зураач
    • Хувцасны зураач
    • Бүжиг дэглээч

Хоёр: Сонгон шалгаруулалтанд орох иргэнийг бүртгэх үйл ажиллагаа:

  1. Сонгон шалгаруулалтанд орох иргэний материалыг 2019 оны 03 дугаар сарын 12 ны өдрөөс 2019 оны 04 дугаар сарын 12 ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын 09:00-18:00 цагуудад тус театрын 205 тоот өрөөнд хүлээн авна.
  2. Сонгон шалгаруулалтанд оролцох иргэний бүрдүүлэх материалын жагсаалт:
    • Багийн бүрэлдэхүүний танилцуулга /СV/
    • Гишүүдийн боловсролын диплом (эрдмийн зэрэг цол) ийн гэрчилгээний хуулбар
    • Монгол улсын иргэний үнэмлэх /хуулбар/
    • Ажил байдлын тодорхойлолт
    • Тухайн уран бүтээлд ажиллахыг хүссэн багийн өргөдөл
    • Багийн гишүүдийн цээж зураг /4х6 харьцаатай 1 хувь /
    • Уран бүтээлийн төсөл

Гурав: Сонгон шалгаруулалт явагдах хугацаа:

Сонгон шалгаруулалт 2019 оны 04 дүгээр сарын 15 ний өдрийн 11:00 цагт явагдана.

Харилцах хаяг, утас: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр   Утас 11 32 18 55

 

Бусад мэдээ
Дээш