Мэдээлэл

"Доктор Айболит" балетын зураачийн сонгон шалгаруулалт зарлаж байна.

2019-02-12
Оруулсан Админ, 394 үзсэн

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА

Нэг: Улсын дуурь Бүжгийн Эрдмийн Театр “Доктор Айболит” балетын зураачийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

  • Тавигдах шаардлага:
    • Мэргэжил - Театрын тайзны зураач, Компьютер графикч
    • Мэргэшил - Дүрслэх урлаг, График дизайн
    • Ажилласан туршлага - Театрын зураачаар 5-аас дээш жил ажилласан байх
    • Ур чадвар - Шинийг санаачлах,хариуцлага хүлээх,багаар ажиллах чадвар, удирдан зохион байгуулах, харилцааны соёлтой байх

Хоёр: Сонгон шалгаруулалтанд орох иргэнийг бүртгэх үйл ажиллагаа:

  1. Сонгон шалгаруулалтанд орох иргэний материалыг 2019 оны 02 дугаар сарын 14 ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25 ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын 09:00-18:00 цагуудад тус театрын 322 тоот өрөөнд Уран сайхны зөвлөлийн гишүүн Ерөнхий балетмейстр Ц.Чинзориг хүлээн авна.
  2. Сонгон шалгаруулалтанд оролцох иргэний бүрдүүлэх материалын жагсаалт:
    • Оролцогчийн танилцуулга /СV/
    • Боловсролын диплом (эрдмийн зэрэг цол) ийн гэрчилгээний хуулбар
    • Монгол улсын иргэний үнэмлэх /хуулбар/
    • Ажил байдлын тодорхойлолт
    • Тухайн уран бүтээлд ажиллахыг хүссэн өргөдөл
    • Цээж зураг /4х6 харьцаатай 3 хувь /
    • “Доктор Айболит” балетын зураглал /төслийн байдлаар/

Гурав: Сонгон шалгаруулалт явагдах хугацаа:

Сонгон шалгаруулалт 2019 оны 02 дугаар сарын 26 ний өдрийн 11:00 цагт явагдана.

Харилцах хаяг, утас: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр Утас 8000 0061

 

Бусад мэдээ
Дээш