Мэдээлэл

"Ж.Чулуун - 90 жил хүндэтгэлийн концерт" тоглогдоно

2018-12-05
Оруулсан Админ, 840 үзсэн

Монголын суут хөгжмийн зохиолч, удирдаач ТШ, АЖ Ж.Чулууны мэндэлсний 90 жилийн ой 2018 оны 12-р сард тохиож байна.

Ж.Чулуун нь монголын хөгжмийн зохиолчдын шилдгүүдийн нэг юм. Тэрээр алдарт "Уран хас" балетын хөгжим, хийл найрал хөгжимд зориулсан бүтээлүүд, 10 гаруй киноны хөгжим, томоохон дууны бүтээлүүдийг дахин давтагдашгүйгээр туурвисан манай гайхамшигт хөгжмийн зохиолчдын нэг билээ.

Тэрээр хөгжмийн суут зохиолч төдийгүй монголын сонгодог урлагт жинтэй нэмэр оруулсан чадварлаг удирдаачдын нэг байв. Тиймээс ч түүний залгамж халаа, дэг сургууль өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа билээ.

Бусад мэдээ
Дээш