Мэдээлэл

Дуурийн гоцлооч Б.Энхнаран танилцуулга

2018-11-07
Оруулсан Админ, 55 үзсэн

Баасансүрэнгийн Энхнаран Улаанбаатар хотод төрсөн. 2007 онд Хөгжим бүжгийн коллежийг дуурийн дуулаач мэргэжлээр төрийн соёрхолт, МУАЖ, зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасангийн удирдлаган дор бакалавр цолтой төгсөөд мөн ондоо ОХУ-ын Санкт-Петербург хотын Н.А. Римский-Корсаковын нэрэмжит хөгжмийн их сургуульд элсэн орж ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Кисёлёва багшийн удирдлаган дор дуурийн дуулаач, багш мэргэжлээр магистр цолтой 2012 онд төгссөн. 2013 оноос УДБЭТеатрын гоцлол дуучнаар ажиллаж байна. Энэ хугацаанд мэргэжлийн дуулаачдын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож МУАЖ, хөдөлмөрийн баатар, 20-р зууны манлай дуурийн дуучин Ц. Пүрэвдоржийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр, Төрийн шагналт, УГЗ, Чингис хааны одонт Б. Шаравын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр, Б. Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" шилдэг дүрийн уралдааны тэргүүн Нансалмаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Д. Лувсаншаравын нэрэмжит мэргэжлийн дуучдын улсын анхдугаар уралдаан 1- байр, БНАСАУ-ын Пхеньян хотноо зохиогдсон "Пхеньян" олон улсын дуурийн дуулаачдын анхны уралдааны тусгай байрыг эзэлсэн. Австри улсын Зальцбург хотын Моцартын нэрэмжит хөгжмийн ансамблийн уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт, улсын их баяр наадмаар Сүхбаатарын талбайд "Учиртай гурван толгой" дуурийн тэргүүн Нансалмаагаар шалгарч 15000 үзэгчдэд хүргэсэн. ОХУ-ын Санкт-Петербург хотын Санкт-Петербург дуурийн театрын гоцлол дуучидтай хамтарсан тоглолт, ОХУ-ын Большой театрын гоцлол дуучдын хамтарсан тоглолтонд уригдаж дуулсан. 2016 онд МУ-ын Морин хуурын чуулгатай Япон улсын 10 хотоор аялан тоглолт хийсэн. 2017 онд Орос Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд Москва хотноо зохиогдсон Монголын соёлын өдрүүдийн тоглолтонд, ӨМӨЗО-ны Хөх хотод зохиогдсон Монголын соёлын өдрүүдийн тоглолтонд тус тус амжилттай оролцсон. Мөн улсын баяр наадмын төрийн тоглолтонд 4 удаа уригдаж дуулсан, гадны зочид төлөөлөгчдийн төрийн томоохон арга хэмжээний тоглолтонд олон удаа амжилттай тоглосон.

Бүтээж буй дүрүүд:

* G. Puccini "Мадама Butterfly" Madama Butterfly

* B. A. Mozart "Don Giovanni" Donna Anna

* G. Puccini “La Boheme” Mimi

* P. Tchaikovsky "Eugene Onegin" Tatiyana

* G. Bizet "Carmen" Micaella

* G. Verdi "Traviata" Annina

* Б. Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" Нансалмаа

* Б. Шарав "Чингис хаан" Бөртэ-үжин

* "Чингис хаан" Хадаан

* Ц. Нацагдорж "Гүн гэрийн гүнж" Гүн гэрийн гүнж

* Ц. Нацагдорж "Үүлэн заяа" Наранзэл

* Л. Мөрдорж "Хөхөө Намжил" Уянга

Бусад мэдээ

Дээш