П.И.Чайковский "Хунт нуур" балет

Written by Админ
Ангилал: Улирлын үзвэр Огноо: Tuesday, 04 April 2017 10:04

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт балет 

Хөгжим: П.И.Чайковский
Цомнол: В.И.Бегичев, В.Ф.Гельцер
Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ, Н.Туулайхүү УГЗ
Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ
Туслах найруулагч: Ц.Чинзориг
Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ

Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ой, түүний алдарт бүтээл "Хунт нуур" балетыг УДБЭТ-ын тайзнаа анхлан тавьсны 40 жилийн ой өнгөрсөн онд тохиож УДБЭТ-ын хамт олон 2015 оны 6-р сард үзэгч олон та бүхэнтэйгээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

"Хунт нуур" балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта - Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог бөгөөд "Хунт нуур" нь "балет" хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн билээ.

"Хунт нуур" балет манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 6-р сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, УДБЭТ-ын зөвлөх балетмейстр АЖ,ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар тоглож байсан юм.

Гол дүрүүд: 
ОДЕТТА - Хорон санаат шидтэний хун болгон хувиргасан сайхан сэтгэлт гүнж - СТА О.Анужин
ОДИЛЛИЯ - Хорон санаат Ротбарт гүнгийн охин - СТА О.Анужин
ХАН ХҮҮ ЗИГФРИД - СТА О.Ганцоож
РОТБАРТ
АЛИА САЛБАДАЙ 
ПА-де-труа 
Хатан эх 
Жижиг хунгууд 
Том Хунгууд 
УДБЭТ-ын балетын жүжигчид, ХБК-ийн сонгодог бүжгийн ангийн оюутнууд оролцон тоглоно.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр