"Уран хас" балет УДБЭТ-ын тайзнаа

Written by Админ
Ангилал: Мэдээ мэдээлэл Огноо: Saturday, 05 November 2016 05:25

Төрийн шагналт, ардын жүжигчин Жамъянгийн Чулууны "Уран хас" балет бол УДБЭТ-ын тайзнаа он удаан жил тоглогдож буй балетуудын нэг юм. "Уран хас" балет маргааш ганцхан удаа УДБЭТ-ын тайзнаа 17:00 цагт тоглогдох гэж байна. Удирдаачаар УГЗ Ц.Мөнхболд, балетмейстераар Ардын жүжигчин, төрийн шагналт хөдөлмөрийн баатар Б.Жамъяандагва, зураачаар АЗ Х.Гунгаасүх, хувцасны зураачаар СТА Г.Оюун нар ажиллажээ. Гурван үзэгдэлт тус балетын гол дүрийн Хасд СТА А.Эрдэнэболд, Хандармаад СТА О.Анужин нар тус тус тоглож байна.

Мөн УДБЭТ-ын симфони найрал хөгжим, балетын жүжигчид, ХБК-ын оюутан сурагчид оролцох аж. 

1973 оны арванхоёрдугаар сарын 30-нд анх удаа "Уран Хас" балет үзэгч олны хүртээл болж байжээ. Нутаг хошуундаа "уран" хэмээн алдаршсан Хас болон түүний дурлалт бүсгүй Хандармаагийн амьдралын тухай энэ бүжгэн жүжигт өгүүлдэг аж. Хүн бүрийн мөрөөдөл хүсэл өөр, өөр байдаг агаад зарим нэг нь биелэшгүй мөрөөдлийг ч өвөрлөж явахыг таашгүй. Энэхүү балетын гол үйл явдал нь далавч урлан шувуу шиг дүүлэх мөрөөдөлтэй жүжгийн гол дүр Хас ямар их зовлон, бэрхшээл амсаж буй талаар юм. 

Түүнчлэн "Уран хас", "Учиртай гурван толгой", "Чингис хаан" зэрэг шилдэг сонгодог бүтээлүүдийн нотыг 2013 онд дижитал хэлбэрт хувиргасан байна. 

М.Ариунцэцэг

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр