Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр сүүлийн үед гадаад харилцаагаа өргөжүүлэх тал дээр анхаарлаа хандуулж, гадны театр, уран бүтээлчидтэй хамтран ажиллах болсон юм. Өнгөрсөн улиралд Герман, Америк, Итали, Оросын удирдаач, уран бүтээлчид ирж, үзэгчдэд олон сайхан тоглолтоор бэлэг барьсан бол саяхан ХБНГУ-ын удирдаач, хөгжимчид ирж “В.А.Моцартын үдэш” гала тоглолт хийгээд буцсан билээ. Тэгвэл, театрт шинэ зочид иржээ. Энэ удаад УДБЭТ-т Буриадын театрын уран бүтээлчид зочилж байгаа юм. ОХУ-ын Буриадын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Азат Максутов, театрын зураач Катя Триоль, Екатерина Димитева концестмейстер нар УДБЭТ-т зочилж, өнгөрсөн амралтын өдрүүдэд П.И.Чайковскийн “Хунт нуур”, Ж.Вердийн “Риголетто” дуурийг үзэж сонирхлоо.…
Саяхан нээлтээ хийсэн Москва хотын Их театр зар сурталчилгаа болон мэдээлэлд энэ онд 43 сая рубль зарцуулахаар төлөвлөж байгаа тухай РИА Новости мэдээлэв. Энэ мөнгө нь 2010 онд зарцуулсан мөнгөнөөс дөрвөн сая рублиар нэмэгдсэн гэж Их театрын ерөнхий захирал Анатолий Иксанов өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ. 43 сая рублийг зарлал, самбар, зурагт хуудас болон бусад сурталчилгааны материалд зарцуулах бөгөөд хэвлэл мэдээлэлд бичсэн шиг театрын брэндийг бий болгоход зарцуулахгүй гэж А.Иксанов хэллээ. Зардал ингэж нэмэгдсэн нь театр хоёр тайзанд тоглолт хийх болсонтой холбоотой хэмээн тэрээр тайлбарлажээ. Н.Тунгалаг
Болгарын нэрт профессор Панчо Владигеровын нэрэмжит Хөгжмийн үндэсний академийн 90 жилийн ойн арга хэмжээ 11 дүгээр сарын 9-нд тохион, Монгол Улсаас Болгарт төгссөн дуурийн дуучдыг төлөөлөн СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн захирал, дэд профессор, гавъяат жүжигчин  А.Дашпэлжээ хүрэлцэн ирж, сургуулийнхаа ойн баярт оролцон, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Дэд профессор А. Дашпэлжээ өөрийн багшийнхаа ажлын өрөөнд алтан зул цэцэг байрлуулж, Монголын дуурийн дуучдын сэтгэлийн бэлгийг сургуулийн удирдлагадаа гардуулж өглөө.Ойн баярын үеэр Монгол Улсаас Болгар Улсад суугаа Элчин сайдын яаманд хүндэтгэлийн арга болж Болгарын Хөгжмийн үндэсний академийн зарим багш нар, тус академийн төгсөгч дуурийн дуучин Дашнямын Баясгалан, Төмөр-Очирын Үржин нарыг Монгол Улсын…
Монголын симфони найрал хөгжим 80 гаруй жилийн түүхтэй. Гэсэн ч 1963 онд Дуурь бүжгийн эрдмийн театр байгуулагдсанаар симфони найрал хөгжим болон найрал дуу, дуурь, балетын урлаг хөгжиж эхэл сэн. Тэгэхээр сонгодог урлагийн салбарт монголчууд залууханд тооцогдох юм. Бид 50 орчим жил л хүн төрөлхтний сор болсон бүтээлийг эгшиглүүлэх хөгжмийн театртай танилцжээ. Энэ хугацаанд театр ч урын сангаа бая жуулж, үзэгчид ч шилдэг бү тээлүүд, алдартай хөгжмийн зо хиолчидтой танилцсан. 1970-аад онд Монголын хөгжмийн зохиолчид магтуу хэмээх хөгжмийн төрлөөр бүтээлээ туурвиж, ихэвчлэн нам засгаа магтан дуулдаг байв. XVIII зуунаас эхтэй магтуу буюу хөгжмийн кантат төрөл нь дэлхийн хэмжээнд шашны дуулал хэлбэрээр…
Ц.Баттөр... Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан гэдгээр нь үзэгчид, сонсогчид түүнийг мэддэг. Тэрбээр театрт 14 жил ажиллаж байгаа төдийгүй урлагт өөрийн зүрх сэтгэлийг зориулж яваа энэ цаг үеийн шилдэг баритонуудын нэг. Театрынхан Ц.Баттөрийг “Хамгийн хөдөлмөрч дуучин” хэмээн үнэлдэг. Тэрбээр урлагийн хүн болно гэж шийдсэн тэр цагаасаа эхлэн Монголынхоо алдартай хөгжмийн зохиолчдын мөнхөд дуулагдсаар ирсэн тэр сайхан дуунуудыг дуулж, тоглолт хийхийг хүсч, мөрөөдсөөр ирсэн гэнэ лээ. Тэрбээр энэ мөрөөдлөө 20 жилийн дараа биелүүлж, өнгөрсөн баасан гаригт УДБЭТ-ын тайзнаа “Мөнхийн дуулал” уран бүтээлийн тав дахь бие даасан тоглолтоо хийлээ. Энэ үдэш түүний мөрөөдөл биелж, харин…
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр