Миний үзсэн хамгийн гоё “Учиртай гурван толгой” дуурь энэ байна хэмээн гарах үзэгчид өчигдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт олон байлаа. Б.Дамдинсүрэнгийн “Учиртайн гурван толгой” дуурийг УДБЭТ-ын уран бүтээлчид жил бүр тоглодог уламжлалтай. Харин өчигдөр тоглосон “Учиртай гурван толгой” дуурь нэг л өөр байв. Учир нь энэ өдөр театрын шинэ Юндэн, Нансалмаа нар тайзнаа дуулсан юм. Өнгөрсөн улиралд “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Нансалмаад Ш.Наранчимэг, Д.Туяа нар гоцолж байсан бол өчигдөр анх удаа Ч.Энхтайван Юндэнд, М.Дариймаа Нансалмаад дууллаа. Тэд үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Дуурийн гоцлол дуучин Ч.Энхтайваны хувьд энэ улирлаас эхлэн УДБЭТ-т ажиллах болжээ. Түүнийг манай уншигчид…
 “Агаар мюзик” төв хөгжмийн гарамгай уран бүтээлчдийн “VIRTUOSO-2011” гала тоглолтыг 10 дахь жилдээ загварын Chic салонтой хамтарч 2011 оны 11 сарын 29-нд ДБЭТ-т зохион байгуулах гэж байна. Шилдгийн шилдэг уран бүтээлчдийн хөгжимдөх, дуулах, бүжиглэхийг таалан соёрхоно уу. Тансаг тоглолт, амтат дарстай нэгэн үдшийг анд нөхөд, амраг хайрттайгаа үдэхийг урьж байна.     
Лхасаран Лодонович Линховойн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан энэ сарын 13-15-нд Буриадын Чита мужийн Агын тойрогт болж өндөрлөлөө. Уралдаанд ДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧын дуучид болон СУИС, ХБК-ийн оюутнууд оролцож мэргэжлийн дуучдын ангиллын гран приг “Опера” дээд сургуулийн төгсөгч Э.Анхбаяр авч, ДБЭТ-ын гоцлооч Э.Бумхүү нэг, ЦДБЭЧ-ын дуучин Б.Батбаатар хоёр, ХЦДБЧ-ын дуучин Б.Дэлгэрбаяр дөрөвдүгээр байр эзэлжээ. Мөн энэ мэргэжлээр сурч байгаа оюутнуудын ангилалд ХБК-ийн оюутан Ч.Бадрал нэг, СУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан н.Бат-Эрдэнэ дөрвдүгээр байр эзэлж, ХБК-ийн оюутан ирээдүйн дуучин буюу “Надежда” шагнал хүртжээ. Уралдааны нэгдүгээр байрын шагнал хүртсэн, дуучин Э.Бумхүүтэй ярилцлаа. -Баяр хүргэе. ДБЭТ-т хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ. Өмнө нь…
Р.Оюунаа Монголын дуурийн залуу дуучид хойд хөршөөс ганзага дүүрэн олзтой иржээ. Оросын холбооны Буриад улсын ардын жүжигчин Л.Д.Линховойн агсны нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын уралдаанд оролцсон дуучид маань хамаг шагналыг нь аваад ирэв. Уралдааныг мэргэжлийн дуучдын, дуурийн мэргэжлээр суралцдаг оюутнуудын, ардын дууны болон ардын авьяастнуудын гэсэн дөрвөн ангиллаар явуулжээ. Мэргэжлийн дуучдын ангилалд өрсөлдсөн, ардын жүжигчин Б.Жавзандуламын байгуулсан “Опера” сургуулийг өнгөрсөн хавар төгссөн залуу дуучин Э.Анхбаяр тус уралдааны Гран при шагналыг хүртсэн байна. Мөн түүнд ардын жүжигчний охин төгөлдөр хуурч Дарима Линховойна “Лучший голос” төрлийн тусгай шагналыг ч гардуулжээ. Нэгдүгээр байрыг ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Бумхүү эзэлж, хоёрдугаарт ЦДБЭЧ-ын дуучин Батбаатар, дөрөвдүгээрт…
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр