Monday, 05 December 2011 06:19

Дуучиддаа амжилт хүсье!

М. Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн тэмцээн өчигдөр Москва хотноо эхэллээ. Орос, Монгол, Хятад, Хорват, Герман зэрэг орны 167 залуу дуучин хоолойн чадал, ур ухаанаа уралдуулахаар хойд хөршийн нийслэлд ирээд байна. Төгсгөлийн шат арванхоёрдугаар сарын 14-нд болно. Зэрэглэл, цар хүрээгээрээ П.И.Чайковскийн уралдаантэй эн тэнцэхүйц уг тэмцээн анх 1960 онд зохион байгуулагджээ. Харин 1991 оноос олон улсын хэмжээний болсон аж. Манай ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, Ш.Наранчимэг, Г.Шижирболд, Ц.Арюна нар төгөлдөр хуурч багш УГЖ Б.Солонгын хамтаар уг тэмцээнд оролцож байна.Тэдэндээ амжилт хүсэн, чихэнд чимэгтэй сайхан мэдээг шинэ жилийн бэлэг болгон ард түмэндээ дуулгахыг хүсье.
Saturday, 03 December 2011 11:28

Өөр гүүр

Тоглолтын дараа хөшигний ард бужигнах уран бүтээлчдийн дунд цэцгийн баглаа тэвэрсэн ноён Жин Дон Кэй инээмсэглэн дурсгалын зураг татуулж зогсоно. Түүний хувьд уран бүтээлийнх нь намтар өөр хэмээх тодотголтой нэгэн шинэ хуудсаар өнгө хийгээд үнэлэмжээр баяжиж байгаа нь энэ. Монгол үндэсний балетийн хөгжмийг удирдан тоглуулна гэдэг америк профессорын хувьд огт өөр мэдрэмж. Тэр дундаа тайзнаа амилах анхны тоглолтыг нь амлан авч удирдана гэдэг шинэ үзэгдэл. Ийнхүү шинэ уран бүтээлийн нээлтийн тоглолтыг гадаадын удирдаач удирдан бидэнтэй хамт өлгийдөлцөн авч байсан тохиолдол үгүй билээ. Жин Дон академик боловсролын түвшингээрээ дэлхийд дээгүүрт ордог Стэнфордын их сургуулийн профессор. Атилла хааныг тэнгэрээс тайзнаа буулгаж ирсэн…
Урлагийнхан хийгээд уран бүтээлчдийн дунд “Virtruoso”-гийн тухай яриа халуухнаараа, шинэхнээрээ байна. Өнөө жил арав дахь удаагаа болсон энэхүү тоглолтын тухай тус арга хэмжээг зохион байгуулагч “Агаар мюзик” төвийн тэргүүн М.Цогбадрахтай уулзаж ярилцлаа. -“Virtruoso”-гийн арав дахь тоглолт болж өнгөрлөө. Гайхалтай сайхан тоглолт болсон. Баяр хүргэе. Арав дахь тоглолтын онцлог таны хувьд юу байв? -Тоглолтын дараа мэргэжлийн уран бүтээлчид, ялангуяа манай Хөгжим бүжгийн коллежийн багш нар их өндөр сэтгэгдэлтэй байсан. Манай нийгмийн нэр хүндтэй хүмүүс олон байсан л даа. Баабар, Лхагважав, Жанцанноров, Жаргалсайхан гуай гээд олон нийтэд танигдсан олон хүн ирсэн. -Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүд гэж үү? -Яг тийм. Эдгээр хүмүүсийн сэтгэлд…
Монго­лын урлагт Ховд нутгаас нэгэн жарны тэртээд тодорч "Тунга­лаг Буянт"-аараа хүч түрэн орж ирсэн дуучин бол Баартуугийн Зангад юм. Эх орныхоо баруун хязгаар Буянт го­лын хө­вөөнөөс эх аван урссан эгшиглэнт горхи Монголын дууны урлагт дол­гилох их мөрөн болсныг монгол хүн бүр мэднэ. Энэ их дуучны уран бүтээлийн 60 жилийн тайлан болсон “Их урлагт 60 жил” цэнгүүнийг Ховд аймгийн нутгийн зөвлөл, нийслэлийн Соёл урлагийн газар зохин байгуулж цэнгүүнийг энэ үдэш буюу 2011 оны 11 сарын 30-ны орой Дуурь бүжгийн эрдмийн театрт хийхээр товложээ. Тоглолтод улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжим, улсын Филармонийн Морин хуурын чуулга, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Хөгжим…
ЖАЛГАДОВНООСДЭЛХИЙХАВЬГҮЙТОМБИЗДЭЭ Хөгжмийн зохиолч, балет­мейстер А.Батдэлгэр, ТШ, ХБ, Ардын жүжигчин Б.Жамьяндагва нар өөрсдийн шинэ бүтээл, Хүннү гүрний их хаан Аттилагийн тухай "Тэнгэрийн ташуур" балетыг улс тунхагласны баярын өдөр, өнгөр­сөн бямба гаригт ДБЭТ-ын тайзнаа тавилаа. Хүннү гүрэн бол манай анхны төрт улс гэдгийг уншигчид бүгд мэднэ. Харин өнөөдөр ДБЭТ-ын уран бүтээлчид анхны төрт улсынхаа их хааны ялалт хийгээд гашуун хувь тавиланг өгүүлсэн "Тэнгэрийн ташуур" балетыг тавьж анхны тоглолтоо хийсэн нь урла­гийн ертөнцийн энэ оны хамгийн том үйл явдал яах аргагүй мөн байв. Уг балет хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлтэй юм. Анхны тоглолтоос төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахад, "Тэнгэрийн ташуур" балетын удирт­гал, нэгдүгээр бүлгийн төгсгөлийн Адажио(дуэт…
Зул сарын баярын хонх дэлхий даяар жингэнэж эхэллээ. Хуанлийн хуудсыг шинээр нээдэг энэ баярын уур амьсгалыг чарга хөллөсөн өвлийн өвгөнтэй хамт авчирдаг зүйл бол “Цөмөөхэй” балет. Гацуур модоо чимэх, “Цөмөөхэй”-н тасалбарт дугаарлах өдрүүд үргэлжилсээр. Зургаан жилийн их засварын эцэст үүд хаалгаа дахин нээсэн Москвагийн Их театрын шинэ жилийн бэлэг “Цөмөөхэй”-н тасалбар олдохгүй байна. Энэ сар гармагц үүр цүүрээр ирж дугаарлан зогссон хүмүүс аль хэдийнэ аваад дууссан сурагтай. Харин дамын үнээр зарах тасалбар олдож байгаа гэнэ. Эрэлттэй байгааг нь мэдрэн, олуулаа ирж дахин дахин дугаарлан олон тасалбар авсан залуус одоо бизнес хийж байна. Өнгөрсөн аравдугаар сарын 28-нд театр “Руслан Людмила” дууриар…
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр