Тэрээр П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын хар, цагаан хунгийн дүрд жил гаруйн хугацаанд тасралтгүй ганцаараа бүжиглэж байгаа балетын чадварлаг залуу жүжигчдийн нэг юм. “Жизель,”, “Нойр­ссон гүнж” зэрэг балетын гол дүрд түүний ялдамхан төрх байдал зохидог учраас үргэлж эерэг, зөөлөн дүрийг бүтээдэг бололтой. “Хүмүүс миний царай, байгаа байдлыг маань хунтай адилхан гээд байдаг юм. Бас намайг хүмүүс ярьж чаддаггүй гээд байдаг” хэмээн ярих тэрээр сүүлийн үед манай улсын балетын урлагийн нүүр царай болон олон улсын балетын фестивалиудад балетчин Ганцоожийн хамт оролцох болсон. Дуурь бүжгийн эрдмийн театрын балерина Б.Саруултай ярилцлаа. -Гавьяат жүжигчин Д.Алтан­хуягийн зохион байгуулсан “Бале­тын үдэш” олон улсын балетын фес­тивальд таван тивийн шилдэг балетын…
<!--[if gte mso 9]> <w:LsdException Loc
/Э.Одгэрэл/ Энэ онд ОХУ, Их театр буюу бидний нэрлэж заншсанаар “Большой” театрын өргөтөл, засварын ажилдаа зориулж есөн тэрбум доллар төсөвлөн ажиллаж байна. Энэ тоог гайхахдаа дахин нягталсан боловч яах аргагүй үнэн ажээ. Тэд театрын орчныг нийслэл хотын төв талбайдаа утгаар нь бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Орчин үеийн сонгодог бүтээлүүд тоглогдох тайз, сонгодог орчинд амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх орчин гээд л театраа тойрсон олон сайхан бүтээн байгуулалт хойд хөршид маань өрнөж байна. Гэтэл манай улсад мэргэжлийн хэмээн дэлхийд хүртэл хүлээн зөвшөөрөгд­сөн ганцхан театр болох Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзны хэрэгсэл байрлуулдаг хашаа буюу, театрын эзэмшлийн газарт халдсан гэх маргаан энэ намраас…
Э.ОДГЭРЭЛ Аугаа хүн, аугаа бүтээл гэж ирээд л бид тэдний тухай ярих дуртай байдаг. Гэвч аугаа, нэр хүндтэйгээр оршин тогтнох нууц гэж үгүй. Үүний нэг жишээ бол Италийн алдарт хөгжмийн зохиолч Дж.Верди. Хүн тө­рөлхт­ ний өмнө байдаг том эмгэнэлийг тэрээр өөрийн амьд­­ралаасаа олж харснаараа аугаа юм. Аливаа хүн зорьсон санасандаа хүрч чадахгүй байх, нийгмийн хатуу хөтүүд дарамтлуулснаар амьдралд нь зовлон тохиолдох нь ертөнц дээр байдаг мөнхийн эмгэнэл болохыг тэрээр олж мэдсэн байна. Дж.Верди уран бүтээ­лүүдээрээ дээрх асуудлыг тод томруунаар илэрхийлэхийг зорьжээ. Тэрээр 40 дуурь зохиосон ба түүнийг “дэлхийн дуурийн эцэг” хэмээн хөгжим судлаач, шүүмжлэгч нар үзсэн байна. Одоогоор түүний бич­сэн 30-аад дуурь…
Р.Оюунжаргал ИХ АЖЛЫН ӨМНӨ   Дуурийн театрын ягаан байшин хөл хөдөлгөөн ихтэй байна. Өрөө өрөөнд баргил, цээл хоолойтнууд дасгал хийж, хөгжимчид дор бүрнээ хувийн бэлтгэлээ базаан, балетчид хөл гараа сунган, танхимын хаалгаар шагайхад анзаарах ч янзгүй сууна. Аргагүй л их ажлын өмнөх дүр зураг. Дараа жил 50 насных нь ой болох Дуурь бүжгийн эрдмийн театр уран бүтээлийн 49 дэх улирлаа дэлхийн дуурийн урлагийн ноён сүмбэр оргилуудын нэг, суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Аида” дууриар нээх гээд, үзэгчидтэйгээ учран золгох гэж буй нь энэ. Нээлт нь хоёр өдөр болох бөгөөд эхний буюу 8-ны тасалбар дуусчээ. Харин 9-нийх нь бол бий. Тэдний менежерүүдийн…
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр