М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн тэмцээний эрэгтэй дуучдын төрөлд эхний хоёр байрыг Монголын дуучид авлаа. Эхний байрт Цагдаагийн "Сүлд" чуулгын гоцлол дуучин Г.Ариунбаатар шалгарсан бол дэд байрыг залуу дуучин Э.Анхбаяр эзэлжээ. Энэ удаагийн шүүгчдийн шийдвэрээр Гран При болон эмэгтэй дуучдын төрөлд нэгдүгээр байрын эзнийг шалгаруулсангүй. Э.Анхбаяр бас нэгэн тусгай шагналын эзэн болсон бөгөөд түүнийг С.В.Рахманиновын бүтээлийг хамгийн сайн дуулсан дуучнаар шалгаруулсан байна. Харин манай дуучин Ж.Бямбажав 1975 оноос хойш бүтээгдсэн орчин үеийн сонгодог бүтээлийг хамгийн сайн дуулсан оролцогч болжээ. Амжилт үзүүлсэн нийт дуучиддаа баяр хүргэе. 2009 онд тус тэмцээний тэргүүн байрыг ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ С.Мөнгөнцэцэг хүртсэн билээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Азийн Фукуокагийн соёлын шагналт, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын мэндэлсний 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан өчигдөр Соёл урлагийн дээд шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Уртын дууны хатан хаан хэмээгддэг Н.Норовбанзадын охин Б.Дэлгэрмаагийн тэргүүлдэг “Норовбанзад” сангаас санаачлан Монголын соёл урлагийн шилдгийн шилдэг бүтээлд олгох Соёл урлагийн дээд хүндэтгэл “Норовбанзад шагнал”-ыг бий болгосноо албан ёсоор зарлан, өчигдөр шилдгүүдээ тодруулж, шагналыг нь гардуулан өгсөн юм. Энэ үдэш “Шилдэг уран бүтээл” шагналын эзнээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийн Ж.Вердийн “Аида” дуурьт “Норовбанзад” шагналыг олгов. Харин “Шилдэг Уран бүтээлч” шагналын эзнээр Үндэсний дуу, бүжгийн…
Хөгжмийн зохиолч Х. Алтангэрэл “Алтан намар-2011” хөгжмийн наадамд Монголын симфони бүтээлийн урын санд ховор үзэгдэх болсон нэгэн төрлөөр өөрийн авъяас билэг, оюун ухаан, ур чадвараа сорьсон өвөрмөц бүтээл ирүүлснийг  УГЗ, дэд профессор Ч. Чинбатын удирдсанаар Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны симфони найрал хөгжимдөн үзэгч олны сонорыг мялаасан нь саяхан билээ. Энэ бол Монгол улсын түүхийн нэгээхэн хуудсыг өгүүлсэн «1911 он» хэмээх хөтөлбөрт симфони найраглал юм. Хатан зоригт Монгол хүний дүр,  манжын дарлал доорх Монгол орон, дарлагдсан ард түмний хүсэл мөрөөдөл,  Монголд газар авсан шарын шашин, эрх чөлөөний төлөө тэмцэл ба ялалт  зэрэг түүхэн сэдвийн тухай өгүүлсэн энэ бүтээлээ хөгжмийн зохиолч Үндэсний…
Москва хотноо болж буй М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны хоёрдугаар шат өчигдөр өндөрлөв. Орон орноос ирсэн 167 дуучнаас төгсгөлийн шатанд 15 дуучин үлдсэний хоёр нь монгол дуучин байна. Залуу дуучин Э.Анхбаяр, Г.Ариунбаатар нар маргаашнаас шагналт байрын төлөө өрсөлдөнө. 167 дуучнаас хоёрдугаар шатанд 37 дуучин үлдсэний дотор таван монгол дуучин байсан билээ. Харин одоо шилдэг 15-т манай хоёр залуу ийнхүү шалгарав. Хоёр залуудаа амжилт хүсэж, монгол түмнээрээ дээлийнх нь захыг мушгин сууцгаая.
Сонгодог урлагийн хамгийн нэр хүндтэй тайзуудын нэг, Италийн “Ла Скала” театрын шинэ улирлын нээлт 2011-12-07 нд буюу өчигдөр боллоо. Алдарт Моцартын “Дон Жуан” дууриар шинэ улирлын хөшгөө нээсэн бөгөөд улс төр, урлаг соёлын алдартнууд олноороо хүрэлцэн ирж үзжээ. Удирдаачаар-Daniel Barenboim,Дон Жуан-д Peter Mattei  Донна Анна-д Anna Netrebko, Донна Елвира-д Barbara Frittoli,  Лепорелло-д Bryn Terfel, Дон Оттаво-д Giuseppe Filianoti тогложээ. “Дон Жуан” дуурийг Европ, АНУ-ын кино театруудаар шууд дамжуулан гарган, нийтдээ нэг сая гаруй хүн үзэж сонирхжээ.
Thursday, 08 December 2011 03:14

“Нюанс”-ынхан СТА боллоо

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт өчигдөр 10 насны төрсөн өдрөө фэнүүдийнхээ хамт тэмдэглэж, нэгэн үдшийг үзэгчидтэй хамт өнгөрүүлсэн “Нюанс”-ын залуус Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулав. Энэхүү хүндтэй цол тэмдгийг өчигдөр тоглолтынх нь үеэр УДБЭТ-ын захирал хатагтай Б.Сэргэлэн, дэд дарга Д.Баатар, Гавьяат жүжигчин Б.Эрдэнэбат нар гардуулан өглөө. “Нюанс” хамтлагийн гурван залууг Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр харин залуу гишүүн Д.Дүйнхоржавыг БСШУЯ-ны Хүндэт жуух бичгээр шагнасан нь тэдний хувьд 10 насны төрсөн өдрийн хамгийн том бэлэг байв. М.Урин
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр