Дэлхийн дуурийн урлагийн сор бүтээл “Аида” дуурь Монголын тайзнаа  төдийгүй төв азид анх удаагаа тоглолоо 140  жилийн түүхтэй дэлхийн дуурийн урлагийн сор бүтээл гэгддэг Дж.Вердийн  “Аида” дуурийг манай дуурийн урлагийн уран бүтээлчид УДБЭТ-ын тайзнаа анх удаа тавьсан нь зөвхөн монголдоо төдийгүй төв Азид анх удаагаа болсон тэмдэглэлт явдал боллоо. “Аида” дуурийг дэлхийн олон театр урын сангийнхаа хойморт залдаг бөгөөд манай уран бүтээлчид энэхүү алдарт дуурийг өөрийн орны тайзнаа тавьсан нь монголын сонгодог урлаг дэлхийн түвшинд байгаа гэдгийг албан ёсоор баталсан хэрэг юм. Дуурь бүжгийн эрдмийн театрынхны хувьд“Аида” дуурь нь олон жилийн мөрөөдөл байсан гэж хэлж болно. Энэхүү хүчирхэг дуурь нь…
Өдөр тутмын “Өнөөдөр” сонин өдгөөгөөс 11 жилийн өмнө “Оны алдартнууд”-ыг нэрлэдэг уламжлалтай болсон. Тэгвэл 2011 оны алдартнуудаа “Өнөөдөр” сониныхон нэрлэлээ. Өнгөрч буй 2011 онд сонгодог урлагийнхан амжилт бүтээлээр дүүрэн байсан. Тиймдээ ч “Өнөөдөр” сонин “Оны алдартан”-уудын дунд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрт шалгарсан дуурийн дуучин Г.Ариунбаатар нар багтжээ.   УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин нь П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн бол Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин Г.Ариунбаатар энэ сарын эхээр болсон М.Глинкийн нэрэмжит олон улсын…
Х.Монголхатан Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Щелкунчик” буюу "Цөмөөхэй" балет Зул сарын баярыг тохиолдуулан өнгөрсөн амралтын өдрүүдээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглосон юм. Жил бүрийн арванхоёрдугаар сард тоглодог "Цөмөөхэй" балетыг энэ жил гурван өдөр тоглолоо. Цөмөөхэйн дүрд бүжиглэсэн ДБЭТ-ын гоцлол бүжигчин М.Одтой тоглолтынх нь дараа ярилцлаа. -Цөмөөхэй маань үзэгчдийн ялангуяа бяцхан жаалуудын сэтгэлд их нийцлээ.үй удаан бүжиглэж байгаа байх аа? -Би цэцэрлэгт байхаасаа л бүжиглэдэг байсан. Арван жилийн сургуульд сурч байгаад бүжигчин болохоор шийдэж дөрөвдүгээр ангидаа Хөгжим бүжгийн сургуульд шилжиж орсон. 2000-2007 онд Хөгжим бүжгийн коллежийн балетын ангийг төгссөн. н.Дашлхагва багшаасаа л бүх зүйлийг сурсан даа. 2006 оноос ДБЭТ-т балетын…
Монгол Улсын ардын жүжигчин Батын Жавзан­дуламынд өнжлөө. Мон­го­лын дуурийн урлагийн тайз­наа "Евгений Оне­гин" дуурийн Татьяна, "Трубадур" дуурийн Лео­нoра, "Оттело" дуурийн Дез­демона, "Эрвээхэй хатагтай" дуурийн Чио Чио Сан зэрэг олон шил­дэг дүр бүтээсэн энэ эр­хэмсэг уран бүтээлчийн эгэл амьдралыг сонирх­лоо. Хөгжим бүжгийн коллежийн Дуулаачийн танхим, "Их Монгол" дээд сургуульд багшилдаг болс­ноосоо хойш Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлүүд дээр төдийлөн ажиллахаа больсон гэнэ. Театрынхан томоохон бүтээл тавих үеэрээ ахмадуудаа дуудаж туршлагаас нь суралцаж, зөвлөгөө тусламж авдаг аж. Хамгийн сүүлд өнгөрсөн жил "Аида"-г тавих үеэр дуудагджээ. Б.Жавзандулам гуай биднийг Хөгжим бүжгийн коллежийн Дуулаа­чийн танхим гэгдэх хоёр давхар жижгэвтэр байшингийн дээд давхрын…
Өнгөрч буй 2011 он манай хамт олны хувьд гарамгай амжилтуудаар дүүрэн он байлаа. Угтан ирж буй шинэ оны өмнөхөн тус театрын балетын гоцлооч Баясгалангийн Саруул, Отгонбямбын Ганцоож, хөгжимчин Сааралын Болд-Эрдэнэ нар ”Монгол улсын соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, хувцасны дизайнер Гунгаасүхийн Оюун, үйлчилгээний ажилтан Борхүүгийн Хонгорзул нар “БСШУЯ-ны хүндэт жуух бичиг”- ээр, менежер Дамдинсүрэнгийн Лхагвасүрэн “Нийслэлийн хүндэт иргэн” тэмдгээр тус тус шагнуулав. Ажил үйлстээ амжилт гаргасан нийт уран бүтээлчиддээ ажлын их амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе! ДБЭТ-ын хамт олон, Уран сайхны зөвлөл
Аажуухан эхэлсэн ч сүүлдээ явц нь хурдассан дүлийрэл Бетховений уран бүтээлд маш гүнзгий нөлөөлж, хөгжмийн зохиолчийг доод өнгөний ноот түлхүү сонгоход хүргэж байжээ.Анх 1801 онд, дөнгөж 30 настай байхдаа, агуу хөгжмийн зохиолч сонсгол нь муудаж байгаа тухай ярьж эхэлжээ. Тэрээр хөгжмийн зэмсэг болон дуу хоолойны дээгүүр өнгөний ноотуудыг  муу сонсож байгаа тухайгаа гомдоллож байсан байна. 1812 он гэхэд хүмүүс түүнтэй ярихдаа чанга хашгирах болж, 1818 оноос Бетховен бусадтай зөвхөн бичгээр харилцах болжээ. Улмаар 1827 онд нас барахдаа тэрээр таг дүлий болсон байсан билээ.Нидерландын Метаболикийн Төвийн эрдэмтэд хөгжмийн зохиолчийн чавхдаст дөрвөлийн бүтээлүүдийг задлан шинжилж, дөрвөн үед хуваасан байна. Тэд зүгээр л,…
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр