МУГЖ С.Мөнгөнцэцэгийг Глинкийн нэрэмжит хэмээх өргөн цар хүрээтэй наадамд хоолойн чадлаа гайхуулан тэргүүн байр эзэлж байснаар нь “Энэ хол явнаа” хэмээн урлагт хайртай ард түмэн биширч байсан нь саяхан. Энэ их итгэлийг дааж уран бүтээл нь өдрөөс өдөрт чамбайрч яваа эл дуучин бүсгүй бидэнтэй үзэл бодлоо чөлөөтэй хуваалцсан. Тэрбээр ””Богема" дуурийн Мими, "Чио-Чио-Сан" дуурийн Чио-Чио Сан, "Сарьсан багваахай" дуурийн Розалинда, "Кармен" дуурийн Микаэлло зэрэг дуурийн гол дүрд чадварлаг тоглож мэргэжил нэгтнүүддээ өндөр үнэлэгдсэн билээ. Түүнийг маргааш 30 жилийн ойдоо зориулан тоглогдох ””Тоска" дуурийн Тоскад дуулах сургуулилтаа хийж байх үеэр нь ярилцлаа. -Та дуурийн урлагийг өндөрт өргөж яваа энэ үеийн төлөөлөл. Иймд…
Ж.Эрдэнэ Скарпья түшмэл үзэсгэлэнт Тоскаг өөрийн болгохоор санаархан хайрт залууг нь шоронд хийнэ. Тоска хайрт Каварадоссио суллах бичгийг Скарпьягаас салгаж авах аргыг сүвэгчилнэ. Скарпья түүнд хайрт залууг нь хоосон сумаар буудаж, амийг нь аварна хэмээн худалж амлаж итгүүлнэ. Скарпьягийн хувьд Каварадоссийг үгүй хийчихвэл Тоска өөрт нь дурлана гэж итгэсэн нэгэн... Эцэст нь ээдрээтэй, гэнэн явдал эмгэнэлтэйгээр төгсөж, Скарпья Каварадоссийг, Тоска Скарпьяг хөнөөгөөд өөрөө цамхагаас нисч амиа егүүтгэдэг. Энэ бол Ж.Пуччинийн “Тоска” дуурь. Дэлхийн сонгодог урлагийн ноён оргилуудын нэг “Тоска” дуурийн үйл явдлыг дэндүү товчилчихлоо. Чухам ямар хуйвалдаан, хардлага, хайр сэтгэлийн гурвалжин үүсэхийг та театрт тухлан үзээрэй. Италийн суут хөгжмийн зохиолч Жакомо Пуччинийг дуурийн дуулаачдыг хурцалдаг, авьяасыг нь шавхдаг гайхалтай бүтээлүүдийн эзэн…
Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччини гайхамшигтай олон дуурь бичиж, дэлхийн хүн төрөлхтөнд бэлэглэсэн. Түүний “Чио Чио Сан”, “Тоска”, “Богема”, “Турандот” дуурь үзэгч, сонсогчдыг бишрүүлсээр... Эдгээр дуурь нь манай Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа аль хэдийнэ тавигдаж, уран бүтээлчдийн бяр, чадлыг шалгахаас гадна сонгодог урлагт дуртай үзэгчдийн мэлмийг баясгасаар байна. Энэ дундаас Ж.Пуччинийн “Тоска” дуурь энэ сарын 7-нд 30 жилийн ойтой золгож байгаа бас л хувь тохиол. Тус дуурийн цомнолыг Ж.Жакоза, Л.Иллика нар зохиож, анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театрт тогложээ. Тухайн үед алдарт жүжигчин С.Бернартад зориулж В.Сардугийн “Флория Тоска” жүжгээс сэдэвлэн цомнолыг бичсэн байна. Ж.Пуччини…
Улирч буй 2011 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид уран бүтээлийн ургац арвин байж, амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрлөө. 2011 оны Улсын, дуурь бүжгийн эрдмийн театрын оны онцлох үйл явдлыг нэрлэж байна. 1.    Италийн дуучин Монголд Италийн нэрт удирдаач Роберто Салвалаио, Италийн нэртэй дуурийн дуучин болох Париде Пандолфотой хамт өнгөрсөн нэгдүгээр сард Монголд ирсэн. Тэрбээр Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Гүн Скарпьягийн дүрд тоглосон. Италийн дуурийн дуучин Париде Пандолфо нь баритон хоолойтой бөгөөд Мария Малибраний академийг дуурийн дуучнаар төгсчээ. Париде нь үндэсний болон олон улсын G.B.Velluti, Glacomo Lauri Volpi нарын конкурст тус тус амжилттай оролцож байжээ. Мөн Ж.Россинийн “Севилийн…
Английн хатан хааны Рояал балетын гоцлооч Тамара Рохогийн гол дүрд нь тоглох А.Аданы “Жизель” балетыг монголчууд эх орныхоо тайзнаа үзэх гэж байна. Энэ цагийн дэлхийн шилдэг балетчины нэг, Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачлан байгуулсан “Монголын балетын хөгжил сан”-гаас  А.Аданы “Жизель” балетад тоглох саналыг Тамара Роход илгээжээ.  "Жизель" балет 2012-1-14 нд УДБЭТ-т тоглоно. Тамара Рохо нь 10 наснаасаа эхлэн бүжиглэсэн бөгөөд гайхалтай техник нь түүнийг 1997 онд “Сонгодог Бүжгийн Урлагийн хувьсал” хэмээн нэрлэхэд хүргэсэн байна. 1994 оны Парисийн олон улсын балетын тэмцээнээс алтан медаль хүртэхэд нь шүүгчээр ажилласан Наталья Maкaрова, Владимир Викторович Васильев, Галина Самсова зэрэг домог болсон балетчидаас гранпри шагналаас илүүд…
АНУ-ын “Бостон балет”-ын бүжигчин, дэлхийн шилдэг найман балетчины нэг Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ирэх сард  Английн Хатан хааны Рояал балетын гоцлол бүжигчин Тамара Рохогийн хамт эх орондоо ирэх гэнэ. Тэрбээр “Монголын балетын хөгжил сан” байгуулж, Монголд анх удаа “Night of Ballet” олон улсын фестивалийг өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулж, балетын урлагт дуртай үзэгчиддээ гэнэтийн бэлэг барьсан. Тэрбээр УДБЭТ-ын 48 дахь улирлын хаалтын тоглолт болох П.И.Чайковскийн “Хунт нуур” балетад тоглочихоод АНУ-ыг зорьсон. Тэгвэл 2012-01-14 нд тоглох А.Аданы “Жизель” балетын Альбертад Д.Алтанхуяг, тариачин охин Жизельд Тамар Рохо гоцлох бөгөөд симфони найрал хөгжмийг АНУ-ын Нью Енгланд хөгжмийн сургуулийн ахлах зөвлөх, АНУ-ын Эль…
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр