ДБЭТ-ын үе үеийн балетын бүжигчид өчигдөр театртаа цуглав. Учир нь тус театрын балетын бүжигчдийн гол цөмийг бэлтгэдэг ОХУ-ын Перм хотын сонгодог балетын сургуулийн төлөөлөгч Монголд ирсэн аж. Манай бүжигчид анх 1954 оноос ОХУ-д суралцаж эхэлсэн юм. Түүнээс хойш дөрвөн ч удаагийн төгсөлтөөр бэлтгэгдсэн бүжигчид ДБЭТ-т ажиллаж байсан. Харин 1988 оноос хойш зогсонги байдалд орсныг энэ оноос сэргээж байгаа. 22 жилийн дараа хоёр улсын соёлын хамтын ажиллагааны хүрээнд балетын бүжигчдийг дахин Пермийн сургуульд бэлтгэхээр болжээ. Тус сургуульд сурах 12 оюутныг уржигдар ОХУ-ын ардын жүжигчин Сидорова Светлана Ивановна сонгон шалгаруулсан юм. Найман жилийн дараа балетын бүжигчид Монголын сонгодог урлагийн 12 багана болохоор…
Цагаан толгойн үсэгнээсээ эхлээд бүхий л зүйл нь ялгаатай хоёр өөр ертөнц Улаанбаатар хотноо хамгийн сайн сайхан үйлсийн төлөө "уулзах" гэж байна. Монголын сонгодог урлагийн гэгээн ордон Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 2010 оны 5-р сарьш 7, 8, 9-ний өдрүүдэд "Франц-Монгольш соёлын өдрүүд 2010” хэмээх соёлын олон талт арга хэмжээг Францын Элчин Сайдын Яамны ивээл дор “Винкс Континенталь” компань анх удаа, хүндэтгэлтэйгээр зохион байгуулах гэж байна. 45 жилийн тэртээ Монгол улс - Бүгд Найрамдах Франц улстай дипломат харилцаа тоттоон, ирээдүйн их үйлсийг бэлгэдэн хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Тийм ч учраас бид бүхний зохион байгуулж буй "Франц-Монголын соёлыи өдрүүд 2010” үйл…
Page 44 of 44
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр