-Ц.Нацагдоржид хаяглан тэнгэрийн оронд илгээх захидал- Нацаг аа багш та дуулж, мэдэрч буй биз ээ. Таны 60 насны ойд зориулсан “Ц.Нацагдоржийн хөгжмийн өдрүүд” цуврал тоглолт, онолын бага хурал зэрэг арга хэмжээг олон хүн, байгууллага хамтран зохион байгуулсан нь Монголын хөгжмийн урлагийн түүхэнд тодоос тод мөр үлдээх сайхан ажил боллоо. Энэхүү гурван өдрийн арга хэмжээний гол санаачлагч, зохион байгуулагч нь таны хайртай гэргий Норсмаа болон хүүхдүүд тань байлаа. СУИС-ийн тань онолын тэнхимийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ, хөгжмийн зохиолч шавь нар тань бүгд ажилласан. ДБЭТ ерөнхий захирлынхаа удирдлага дор хөдөллөө. ХБК-ийн зүгээс ч нөр их хичээл зүтгэл гаргав. Нутгийн зөвлөлийн тань хамт…
  Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил, 140 жилийн турш үзэгчдийг “алмайруулж” байсан Ж.Вердийн “Аида” дуурь Монголын тайзнаа амиллаа. Энэхүү гайхамшигт дуурийн нээлт бямба гаригт болсон юм.  “Энэ дуурийг хэр баргийн театрт тавиад байдаггүй. Тэд айдаг, зүрхшээдэг. Энэ дуурийг Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тавьснаар Монголын нэр хүнд өснө, өсөх ч ёстой” хэмээн УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн хэлж байсан юм. Танхимын гэрэл унтрахад танхимд суугаа үзэгчид амьсгаа даран, дор бүрнээ догдолж байв. Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүүг үзэгчид халуун алга ташилтаар угтлаа. Одоо л эхлэх нь. Цаанаа л нэг түгшүүртэй хөгжим эгшиглэхэд, хөгшиг нээгдэв. “Хөөх”….бүх үзэгчид нэгэн дуугаар ингэж уулга алдсан.…
Дж.Вердийн 4 бүлэгт 7 үзэгдэлбүхий Аида дуурь Цомнол: А.Гисланцони, К.дю Локль. Анхны тоглолт 1871.12.24-нд Дж.Боттезинигийн удирдлагаар Каирт, мөн 1872.02.24-нд Ф.Фаччогийн удирдлагаар Миланы Ла Скалад, 1875.11.19-нд Петербургийн Марийнскийн театрт тус тус тоглогдож байж. Ерөнхий найруулагч А.П.Чепурной ОХУ-ын АЖ Ассистент найруулагч МУГЖ Б.Дамдинсүрэн Ерөнхий Удирдаач: Н.Туулайхүү УГЗ Ерөнхий зураач Г.Ганбаатар СТА, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт Хувцасны дизайнер: Г.Оюун Бүжгийг дэглэн тавьсан: Х.Гэрэлчимэг МУГЖ Туслах найруулагч: Е.Сарантуяа СТА <!--[if gte mso 9]> <w:LsdException Locked="false" Priority="71" SemiHidden="false" UnhideWhe
  Ц.Нацагдорж 1951-04-17-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Шаварын ханан хэмээх газар төрсөн. 1966-1970-онд Багшийн сургуулийн дуу хөгжмийн багшийн анги, 1970-1972 онд БС-д хөгжмийн онол, зохирлын ухааны багш, 1972-1978 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуульд суралцаж, хөгжмийн зохиолч мэргэжил эзэмшсэн. "Тунгалаг Тамир" мюзиклийн тухай Монголын ард түмний авъяас билэгт хүү Төрийн хошой шагналт Чадраабалын Лодойдамбын алдарт "Тунгалаг тамир" романаас сэдэвлэсэн шинэлэг өнгө аяс бүхий мюзиклийг УДБЭТ-ын уран бүтээлчид 2011-04-16, 23 нд өөрийн тайзнаа тоглох гэж байна. Монголын театрын түүхнээ урьд өмнө төдийлөн гарч байгаагүй шинэ төрөл жанрыг сонгон улмаар Монголын ард түмний хайртай романаас сэдэвлэн бүтээсэн мюзиклийн хөгжмийг Төрийн…
<!--[if gte mso 9]> <w:LsdException Locked="false" Priority="64" SemiHidden="false" UnhideWhenUsed="false" Name="
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр